“Самурай” бондын эргэн тойронд олон асуудал яригдаж, олон баримт дэлгэгдэж байна. Маш бага хүүтэй, Монгол Улсад тун ашигтай гэрээ хийгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж, ярьж байсан. Гэтэл энэ нь худал бөгөөд олон нийтийг төөрөгдүүлэх заль, ов мэх байсан тухай баримт саяхан дэлгэгдлээ.
“Самурай” бондын мөнгө Хөгжлийн банкинд байршсан тухай мэдээлэл долоо хоногийн өмнөөс олон нийтийн дунд газар авч мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлсэн. Гэхдээ одоогоор Хөгжлийн банкнаас ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй л байна. Түүнээс ч тэр үү энэ мэдээллийг худал хэмээх нэгэн ч бий. Гэвч эх сурвалжууд дээрх мэдээллийг үнэн болохыг баталж буй.
Японы зах зээл дээр арилжсан “Самурай” бонд ямартай ч монголын төрд амжилтай 30 тэрбум иеэн буюу 290 сая орчим ам.долларын өр босгож өглөө. Энэ нь анх төлөвлөж байснаа бодвол хоёр дахин бага тоо юм. Хамгийн гол асуудал мөнгөн дүнд бус гэрээнд байгаа аж. Тус гэрээнд Японы тал үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд хоёр хувийг нь суутгаж авах тухай тулгасан байжээ. Харин Ерөнхий сайд үүнийг мартаж зөвхөн эргэн төлөлтөд өгөх 1,6 хувийн хүүний талаар ярьсан нь алдаа болжээ.
Энэ талаар Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг өөрийн “Twitter” хуудсандаа бичсэнээр олон нийт мэдэх болсон юм. Энэ мэдээлэл үнэн бол бондын хүү бодит амьдрал дээр 3,6 хувь болж байгаа бөгөөд энэ нь эсрэгээрээ тун өндөр дүн билээ.
Үүнтэй адил нэгэн тохиолдол одоогоос 10 жилийн өмнө гарсансан. Тэр үед Монгол Улсаас ОХУ-ын “их өр”-ийг хөнгөлөлттэй төлөх алтан боломжийг алдаагүй. Гэтэл өрийг төлсний дараа нэгэн асуудал ургасан нь ОХУ-ын засгийн газрын дансанд байршсан мөнгөнөөс 50 сая доллар дутсан байв. Тухайн үед ерөнхий сайд байсан Н.Эхбаярыг энэ хэрэгт сэжиглэж байсан ч үнэндээ дутсан тэр хөрөнгийг ОХУ-ын ЗГ өөрөө үйлчилгээний шимтгэлдээ суутгасан байсан нь удалгүй ил болсон юм. Энэ үед л анх энэ үйлчилгээний шимтгэл буюу ... гээчийн хор хөнөөлийг монголчууд мэдэх болсонсон. Гэтэл энэ удаад Монголын ЗГ урьдын алдаанаасаа суралцалгүй нэг мэхэнд хоёр дахиа унаж байгаа нь тоогүй.
Үүнээс гадна, өөр нэгэн ноцтой баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн баасан гарагийн дугаарт дэлгэлээ. Хөгжлийн банкинд байршсан бондын хөрөнгөнөөс 600 сая иеэн, ойролцоогоор 60 гаруй сая ам.доллар сох дутсан гэлээ. Нийтлэгчид нь энэ мэдээллээ баталгаатай эх сурвалжаас авсан хэмээсэн. Энэ 20 хувь эргэж олдсон ч, олдоогүй ч татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх нь гарцаагүй юм.

Сэтгэгдэл (6)