/7 хоногийн зарим явдлын тойм/
Буузаа хөлдөөх арга: Хүйтэн царайтай алдартны зураг өлгөх

Сар шинийн бууз, банш хийх ажилд хөгшин хөвөө, хүүхэд үүхэдгүй дайчлагдан ажиллаж байгаа ч зориулалтын хөлдөөгчгүй бол чимхсэн бүхэн нь шалчийж наалдан түвэг бэрхшээл учруулж байна. Бууз -18-аас дээш хүйтэнд хөлддөг байна. Бууз баншаа хүч нэмэгдүүлэн хийсэн амралтын өдрүүдэд агаарын хэм өдөртөө хасах 12-16 хэм байсан тул хөлдөөгчгүй айл өрх 20 давж хоносон шөнийг тааруулах ёстой болсон юм. Хүйтэн царайтай, хөлдүү төрхтэй олны танил, улс төрчийн фото зургийг тагт, пиндээ байрлуулбал бууз хөлдөнө гэж нэгэн үзмэрч айлдсан байна. “Үнэхээр хүйтэн царайтай хүний хамгийн эвгүй гарсан зургийг олж сонгож тавьж чадвал бууз тэс хөлдөнө” гэж хэлжээ.
Мэдээний үргэлжлэл линк
Сэтгэгдэл (1)