
13.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл”-өөс хэрэгжүүлж буй “55-н төсөл”-ийн хэрэгжилтийг дүгнэх, Нэгдсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болно. Үйл ажиллагаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд ном, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр , хөгжмийн зэмсэг сургуулиудад гардуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Ховд аймгийн "Хөгжил" политехник коллежийн захирал Б.Бадрахийн санхүүгийн хууль бус үйл ажиллагааны талаар тус сургуулийн багш нар, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголд мөгөөрсөн эдийн хорт хавдрын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан асуудлыг парламентын хэмжээнд тавьж байгаа талаар УКТЭ болон Улсын нэгдсэн III эмнэлэгийн эмч, мэргэжилтэнгүүд, өвчтөний ар гэр мэдээлэл хийнэ.
12:30 цагт Улс төрийн зарим намыг татан буулгах асуудлаар шүүхэд хандаад удаж буй иргэд шинэ нотлох баримт олдсоор байгаа талаар мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Монголын биатлоны холбооноос “СОЧИ-2014” цуврал тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Хан-Уул дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаас халагдсан 17 хүн хэвлэлийнхэнд хандлаа. Тэд бүгд Монголын ардчилсан холбооны гишүүд аж.
12.00 цагт “Эх орон” телевиз, “Үндэсний мэдээ”, “Монголын нэг өдөр” сонин, “News.mn” сайт, Хэвлэлийн хүрээлэн, “Maximum” судалгааны төв, “Хархорин” ТББ хамтран зохион байгуулж буй “Могой жилийн шилдгийн шилдэг”-үүдийг тодруулах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя” сэдвээр “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооны эмэгтэй гишүүд мэдээлэл хийнэ.