Учир нь "Макс"-ын барилгаас төмөр унаж хүн амиа алдсанаас хойш бараг 4-5 хүн барилгын ослоор хорвоог орхилоî
Энэ долоо хоногийн гэмт хэргийн тоймыг хүргэхийн зэрэгцээ нэгэн зүйлийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.
Учир нь "Макс"-ын барилгаас төмөр унаж хүн амиа алдсанаас хойш бараг 4-5 хүн барилгын ослоор хорвоог орхилоо. Бүгд ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаан "шатны хонгилд унасан" шалтгаанаар амиа алдсан байгаа юм. Чухам тэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс амиа алдсан уу, эсвэл тухайн барилгын үйл ажиллагааны доголдлоос уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Тэгвэл эдгээр хэргүүдийг ч чимээгүйхэн дараад өнгөрчих биш зохих ёсоор шийдэж өгөх нь чухал байна гэдгийг иргэд уламжилсаар байна.
60 мянган ам.доллар бүлэглэн хулгайлсан этгээдүүдийг жилийн дараа баривчлав
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирал өрөөнөөсөө 60 мянган ам.доллар бүхий цүнхээ алдсан талаархи мэдээллээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлжээ.
Цагдаагийн байгууллагын уйгагүй ажиллагааны үр дүнд 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрээр гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авч үүнийгээ унаж яваад баригдсан байна.
Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулсан байна. Тэд бас хулгайлж авсан мөнгөөрөө 2 машин худалдан авч унаж яваад саатуулагдсан бөгөөд зохион байгуулалтай энэхүү бүлэг хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
10 алтан сүүжин ээмэг, 15 алтан бөгж залилжээ
СБД-ийн наймдугаар хороонд “Мөнгөн-завъяа” дэлгүүрийн худалдагч 24 настай эмэгтэй А-аас 25-30 орчим насны үл таних залуу 10 ширхэг алтан сүүжин ээмэг, 15 ширхэг алтан бөгж саванд хийлгэж аваад “Central tower”-т ороод эгчээсээ мөнгө авч өгнө гээд залилж зугтсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Тав дахь иргэн "Алтай" хотхоны лефтний хонгилд унаж нас барав
Орон сууцнуудын лефтний чанар муу байна уу эсвэл санаатай аллага уу гэдэг нь мэдэгдэхгүй энэ долоо хоногт учир битүүлгээр байрны хонгилд таван ч хүн унаж нас барав. Тухайлбал, уржигдархан БГД-ийн 1-р хороо “Алтай” хотхоны 31-р байрны цахилгаан шатны хонгилд гэрээгээр ажиллаж байсан “Хас жийп” ХХК-ны цахилгаанчин 55 настай эрэгтэй Г нь 12 давхарын цахилгаан шатны хонгилоор унаж нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн нэгдүгээр хороо "Цаст констракш"-ны баригдаж байгаа барилгын шатны хонгилд хүн унаж нас барса. Улмаар хэргийг шалгахад "Мон Хорус” ХХК-нд цахилгаанчин хийдэг 22 настай эрэгтэй Т цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Энэ мэт ажлаа хийж яваад барилгуудын хонгилд унаж, учир битүүлгээр амиа алдсаар байгаа юм.
Улсын начин Д.Цогзолдорж учраа бөхөө зодож, үүдэн шүднүүдийг нь унагажээ
Улсын начин Д.Цогзолдорж учраа бөхөө зодож, танхайрсан хэрэг Мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Тодруулбал, Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд улсын начин Д.Цогзолдорж учраа 23 настай залуу бөхийг амлан авчээ. Хоёр бөх барилдааны явцад талбайн захад очиход улсын начин “Голлоё” гэж хэлэн, барьж тавиулангуутаа тахимдаж унагасан байна. Залуу бөх “Та луйвардлаа” гээд тахимаа өгөхгүй хэсэг гүрийсэнд улсын начин уурлаж дүү бөхөө дэвжээнээс гаргаад “Улсын цолтой бөхийн өмнөөс том дуугарлаа” гээд цохиод авчээ. Ингээд цохиулсан бөхийн үүдэн дөрвөн шүд нь унасанаас болж хохирогч тэр даруйд нь холбогдох газарт нь мэдүүлжээ. Д.Цогзолдорж начин цагдаагийн ахмад цолтой тул түүнийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж.

Д.Дуулим
Сэтгэгдэл (18)