
АТГ-аас гадаад харилцааны яамныханд болоод Батлан хамгаалахын ажилчдыг "МИ-8" онгоцыг хууль бусаар борлуулах гэж байсан мөн Т.Дашдэлэг генералын хэрэгт холбоотойгоор шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Монгол улсын Засгийн газар, түүний аливаа нэгж байгууллага, тэдгээрийн удирдлага нь НҮБ-ын БНАСАУ-д зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчиж байлдааны онгоц нийлүүлэх гэрээ огтоос байгуулаагүй болно. Харин ч энэ асуудлаар Монгол улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсоор хүсэлт тавьж НҮБ-ын шинжээчдийн багийг урьж ирүүлэн олон улсын түвшинд баталгаажсан дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг түүн дотроо НҮБ дахь байр сууриа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн тул улс төрийн зорилготой аливаа явуулгад автаж эх орныхоо язгуур эрх ашигт хохирол учруулахуйц сурталчилгаа явуулахгүй байх хэрэгтэй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)