
Копа Дель Рэй буюу Испанийн эзэн хааны цомын тэмцээнд Гетафе клубын эсрэг хийсэн тоглолтын үеэр Барселона клубын довтлогч Нэймар шагайндаа хүнд бэртэл авчээ. Тэрээр ийнхүү бэртэл авснаар ирэх хоёрдугаар сарын 18-нд Манчестер Сититэй хийх аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтонд оролцохгүй байх өндөр магадлалтай боллоо. Барселона клуб эхний тоглолтоо Англид “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.
24tsag.mn