
Уг асуудлыг шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Цогоогийн Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай,”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон юм. Энэ хэргийг харъяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байна.
Тэгвэл талийгаач залуугийн хувьд гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг 26 настай залуу байжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс гурван нялх хүүхдийг нь ч бодоод болов тухайн цагдаагийн хэргийг замхруулахгүй байгаасай гэж хүсч байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)