
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Н нь есөн настай эмэгтэй Б-г хүчиндсэн онц ноцтой хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр гарсан. Тэгвэл эл хэргийг үйлдсэн гэх Чигэстэй багийн иргэн Н-д холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч оны есдүгээр сарын 11-нд болж түүнд энгийн дэглэмтэй хорих ангид 10 жилийн хорих ял эдлүүлэхээр болсон байдаг. Гэвч энэхүү мэдээлэл ташаа байсныг эх сурвалжууд хэллээ. Тодруулбал, сэжигтэн залуугийн өмгөөлөгч оноосон ялыг эсэргүүцэх бичиг өргөн барьснаар хэргийг дахин хэлэлцэж, түүнийг хилс хэрэгт гүтгэгдсэн гэдгийг тогтоосон байна. Улсын дээд шүүхээс энэхүү хэргийг хилс хэрэг байсан гэдгийг зөвшөөрсөн тогтоол гаргажээ.
Д.Дуулим