
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17.37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил, дээвэр, үүдний амбаарын дотор тал тус тус шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 9А байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамалын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн мансардны дээврийн хөндий шатаж байсныг унтраасан. Үүгээр зогсохгүй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн 1 дүгээр давхарын дотор талд гал тогооны өрөөний таазны хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/