
Шүүх, прокурорыг тойргийн журмаар ажиллуулахаар болоод байгаа. Улмаар шинэ байгуулагдах Тахарын алба ч тойргийн журмаар явах юм. Тэгвэл Нийслэлд дөрвөн тойргийн шүүх ажиллахаар болсоныг танилцуулж байна. Ингэснээр дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөв болж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд үйл ажиллагаа явуулах юм. Эл шүүхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд хамаарч харин Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд хамаарах юм. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхэд Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сум, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал зэрэг хамаарах бол Эрүүгийн хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүхэд Налайх, Багахангай, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сум харьяалагдаж байгаа аж.
Д.Дуулим