Камбожи, Энэтхэг улсад хүний наймаа газар авч, залуу охидыг худалдаалах
явдал ихсэж байгаа. Насанд хүрсэн хүний хөдөлмөрийг боолчилж, хүүхдийг
бэлгийн мөлчлөгт өртүүлсэнээр хууль бус наймаачид хэдэн тэрбум долларын
ашиг олдог. Айдас дагуулсан энэ хэргийн талаар таны мэдэхгүй баримтуудыг
хүргэж байна.

Орчин
үед хүмүүсийг хулгайлж, хүчээр ажиллуулах эсвэл бэлгийн мөлжлөгт
өртүүлэх явдал хүний эрхийг дээдэлсэн Англи, Америкт хүртэл гарах
болсон. Үүнийг боолын хөдөлмөр гэж нэрлэнэ. Харин хүний наймаа гэдэг нь хүмүүсийг тодорхой зорилгоор зарж, мөнгө олох аргыг хэлнэ.
Энэ хэргийн золиолс нь бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүд, хүүхэд
байдаг байна. Энэ томьёоллыг НҮБ-аас гаргажээ.

Дэлхий
даяар 29 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж буй нь хүн төрөлхтний бүх цаг
үеийн түүхэн дэх хамгийн өндөр тоо гэж үздэг. Тэдний 15 сая нь бэлгийн
мөлжлөгт өртөж эсвэл бусдад хөдөлмөрөө соруулж байдаг ажээ. Таны өмсөж
буй хувцас, хэрэглэж буй компьютер гээд олон зүйл эдгээр боолуудын
хөдөлмөрөөр бүтсэн байдаг гээд боддоо.

Энэ
талын хууль эрх зүйн орчин улс орон бүрт өөр өөр байдаг ч цагдаа нар
тэдний хэлж буй зүйлд итгэдэггүй учраас баривчилж, хорьж, байцаалт авч
яг л гэмт хэрэгтэн мэт харьцдаг.

Хосууд
харилцаагаа сайжруулахын тулд порно бичлэг үзэх тохиолдол байдаг боловч
энэ нь хүний наймааг дэмжиж буй хэрэг гэнэ. Ийм
киноны жүжигчид 18-аас дээш насны хүмүүс байдаг гэдэг нь худлаа болохыг
Yahoo News баталсан юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийг сургаж, хөгшин мэт
харагдуулах будалт хийж байсан зөрчил илэрч байжээ.

Зул
сарын гэрлийн чимэглэлээс авахуулаад гутлыг хүртэл боолын хөдөлмөр
эрхлэгчид хийсэн байдаг. Тэр дундаа хүүхдийн хөдөлмөрийг сорох явдал
тасрахгүй байна.

Гэмт
хэргийн золиос
болсон хүмүүс зочид буудал, дэн буудалд байрлах нь олонтаа. Тэдний зарим нь мөнгөний төлөө золиос болоход, нөгөө хэсэг нь ямар ч төлбөр авч чаддаггүй ажээ. Ийм гэмт хэргийн талаар ямар ч
ойлголтгүй байдаг учраас ихэнхдээ хүүхдүүд золиос болдог. Тиймээс
сүүлийн үед зочид буудлын ажилтнуудыг тэдгээр хүмүүсийг ялгаж сургахын
тулд тусгайлан бэлтгэдэг жишиг тогтжээ.

Иймэрхүү
томоохон арга хэмжээний үеэр хэдэн зуун мянган хорхойтнууд цуглардаг. Гэтэл
энэ үеэр гэмт хэрэгтнүүд үүрлэж, үйлчлүүлэгчдээ идэвхтэй хайж эхэлдэг байна.

Массажны
газар гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүд үйлчлүүлэгчдээ хайж, өдөрт
6-10 хүнтэй бэлгийн харилцаанд ордог гэсэн харамсалтай судалгаа бий.
Тиймээс сэжиг бүхий хүмүүсийг хэрхэн таньж, мэдэх тухай илүү их зүйлийг
суралцах хэрэгтэй.

Гэмт
хэрэгт өртсөн хүмүүсийг олж, илрүүлэх нь тун хэцүү. Тиймээс сайн дурын
байгууллагын мэргэжилтнүүдээс нэмэлт мэдээлэл авах нь зүйтэй.
Сэтгэгдэл (1)