Сүүлийн үед тангараг өргөсөн төрийн цагдаа нар хүний аминд хүрсэн гэх мэдээллүүд иргэдийг чихийг дэнсэлгэх боллоо. Замын цагдаа осол гаргаж хүний аминд хүрлээ, цагдаа дээрэм хийж бусдыг айлган сүрдүүлж байна гэх мэт мэдээллүүд ар араасаа гарч байна. Мөн цагдаа бусдаас мөнгө залилсан, авлига авсан хэрэгт хүртэл холбогдож байх жишээний. Улмаар эхнээсээ ялаа ч аваад явчихлаа. Тэгвэл өмнөх хэргүүдийн дуулиан намжаагүй байхад дахин нэг дэслэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрлээ. Түүний хэргийг харьяалалын дагуу УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж байгаа юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариуцлага алдсан, хэрэг хийсэн цагдаа нартай хатуу хариуцлага тооцно гээд байгаа. Гэвч цагдаа нар хэрэг хийсээр байгаа юм. Ингээд цагдаа нартай холбоотой олныг цочроосон хэргүүдийн мөрдөн байцаалтын явц хийгээд шүүхийн шийдвэрлэлтийн талаар мэдээллийг хүргэж байна.
Хятадуудаас авлига авсан цагдаа нар 3-5 жилийн ял оноов
Хэдхэн хоногийн өмнө Хятадуудаас авлига авсан гэх цагдаа У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаярын хэргийг хянан шийдвэрлэлээ.
Ж.Оюунчимэг нь Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн тусгай үүргийн цагдаа, ахлах ахлагч У.Раднаабазар, мөн хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Б.Батбаяр, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 1 дүгээр хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч, ахлах дэслэгч Г.Ууганбаяр, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Д.Энхбаатар, эргүүлийн цагдаа Б.Төгсбаяр нартай урьдчилан үгсэн тохирсны дагуу хяналт шалгалт явуулах нэрээр их хэмжээний хуш модны цайруулсан самрыг ачааны вагонд ачиж байгааг илрүүлсэн байдаг. Улмаар Х.Амартүвшингээс 40 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахуулийг авсан нь тогтоогдсон. Дээрх мөнгөнөөс Ж.Оюунчимэг 13 сая 500 мянга, У.Раднаабазар 10 сая, Б.Батбаяр 6 сая 500 мянга, Г.Ууганбаяр 3 сая, Д.Энхбаатар, Б.Төгсбаяр нар 3 сая 500 мянган төгрөгийг тус тус хувааж авчээ. Ингээд шүүхээс Ж.Оюунчимэгт 5 жил 1 сар, У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 5 жил 1 хоног, Г.Ууганбаярт 3 жил 6 сар, Д.Энхбаатар, Б.Төгсбаяр нарт 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан юм.
Гурван үеэрээ цагдаа байсан Ч.Эрдэнэжаргалыг 5.1 жилээр хорино
Гурван үеэрээ цагдаа байсан залуу удаа дараа баг өмсөж, буруу барьсаар дэлгүүр дээрэмдсэн байдаг. Тодруулбал, ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж 4-5 удаа дэлгүүр дээрэмдсэн байдаг. Тэгвэл Ч.Эрдэнэжаргалыг дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг айлган сүрдүүлж дээрэмдсэн гэдгийг шүүхээс тогтоож 5.1 жилийн ял оноосон юм.
Замын цагдаа нарын хүн дайрсан хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байна
Тэгвэл хэдхэн сарын өмнө бас нэгэн дуулиант хэрэг гарсан. Тодруулбал, Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан. Тухайн үед дээрх хоёр албан хаагчийн дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн байдаг. Одоогоор эл хоёр албан хаагчийн УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах газар шалгаж байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө согтуу дэслэгч хүний аминд хүрэв
Ийн дээрх хэргүүдийн дуулиан намжаагүй байтал дахин цагдаа хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Тавхан хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох замд Дашдаваа овогтой Майнбаяр нь авто машины осолд орж нас барсан байдалтай олдсон гэмт хэрэг гарсан.
Уг асуудлыг шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Цогоогийн Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай,”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон юм. Энэ хэргийг харъяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (14)