
Дотоодын хөрөнгө оруулалттай “Монбус” компани J-800T шинэ автобусыг эх орондоо үйлвэрлэж байгаа билээ. Тэгвэл тэд өнөөдөр эхний ээлжийн бэлэн болсон шинэ загвараа өөрийн үйлдвэр дээрээ олон нийтэд танилцууллаа. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон НИТХ –дарга Д.Баттулга нар хүрэлцэн очиж үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцаад явжээ. Тус автобусны урт нь 9.56 метр бөгөөд 30 хүний суудалтай, 80-120 хүний багтаамжтай байх гэнэ. Зохион бүтээгчид шинэ автобусандаа олон давуу талуудыг шингээж өгсөн байна. Жишээлбэл өвлийн нөхцөлд цантахгүй вакум цонхтой, тусгай халаалтын системтэй, үргэлжилсэн металл гагнамал хийцтэй, Евро-4 стандартын хөдөлгүүртэй тул утаа бага ялгаруулдаг зэрэг олон давуу талтай автобус болжээ. Мөн нэг автобусыг 180-120 сая төгрөгт багтаан үйлдвэрлэх боломжтой ажээ. “Монбус” компани нэг жилд 100 гаруй автобус үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай юм байна.
Сэтгэгдэл (1)