
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байранд хүүхэд паранд хөлөө хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 16.39 цагт өгчээ. Улмаар дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 1 нас 4 сартай, эрэгтэй хүүхэд паранд хөлөө хавчуулсан байсныг гаргаж, аюулгүй гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. НОБГ-аас эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/