
Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн 3, зөрчлийн 3, Аврах ажиллагааны 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "Элентра" загварын автомашины шатаж байсныг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасаг 21:22 минутанд очсон, нэмэлтээр 21:21 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 7x7 метрийн хэмжээтэй "Сүлд" 8-н нэрийн дэлгүүр, 5x10 метрийн хэмжээтэй байшин, 16x13 метрийн хэмжээтэй тавиулангийн дээврийн хэсгүүд шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/