Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргийн сонины 90 жилийн ойд Ц.Оюунгэрэл сайд оролцов

2014-1-16
0
ЖИРГЭХ
Цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан “Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэнгийн нээлт, “Монголын цэргийн сонины үүсэл, хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр “Монгол цэргийн музей”-н үзэсгэлэнгийн танхимд боллоо. 
    Цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан “Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэнгийн нээлт, “Монголын цэргийн сонины үүсэл, хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр “Монгол цэргийн музей”-н үзэсгэлэнгийн танхимд боллоо.  Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, БХ-ын дэд сайд А.Баттөр болон хоёр яамны удирдлагууд, цэргийн сонины үе үеийн төлөөлөл, Зэвсэгт хүчнийхэн, мөн дүүргийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол цэргийн музейнхны саяхан бий болгосон Хүндэтгэл ёслолын саран өргөөнөө үзэсгэлэнгийн нээлтийн туузаа хайчилж, нээсэн нь сонирхолтой боллоо.
2013011601
Монголд хувьсгалыг дархалж, тусгаар тогтнолыг зарлаж, дарийн утаа үнэрлэж, ардчиллын үзэл санааг нэвтрүүлж, чөлөөт хэвлэлийн шанг татан 90 жилийн турш “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээх тангарагтаа үнэнч явсан ховорхон хувь тавилан гагцхүү цэргийн сонин, түүнийг эрхлэн гаргаж байсан оюунлаг, зоригтой, авьяаслаг сэтгүүлчдийн гавьяа билээ. Тиймээс ч “Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэнгийн хамгийн нандин үзмэрүүд нь 1924 оны 2 дугаар сарын 5-нд их зохиолч Д.Нацагдоржийн оюуны бяд, бийрийн татлаганаас мэндэлсэн “Ардын цэрэг” сонины анхны дугаараас эхлээд “Улаан одон”, 60 жилийн турш замнасан “Улаан од”, шинэ цагийн салхийг өртөөлсөн “Тусгаар тогтнол”, өнөөгийн “Соёмбо” сонинуудын нэрээ өөрчилсөн анхны дугаарууд, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн шаргал хуудсууд, 1974 онд төрийн хошой одон хүртсэнээс хойш “Улаан од” сонины магнай дээр заларч ирсэн гуулин дардас, тугалга цутгаж сонин хэвлэж байх үеийн ховорхон үзмэрүүд энд дэлгэгдсэн байна.
2013011603
Цэргийн сонины эрхлэгчээр 26 жил ажилласан төдийгүй өдгөө сониноосоо өндөр наслаад байгаа хурандаа Ж.Ядмаа гуай ануухан алхаж, зочид болон хэвлэлийнхэнтэй сонирхолтой үүх түүх, дурсамж яриа хөврүүлэн байлаа. Түүний тухай баримтат киног үзэгчид  сонирхож, түүний тэмдэглэлийн дэвтэр, үзэг, үнэмлэхийн цуглуулгатай танилцлаа.

Мөн энэхүү үзэсгэлэнд үе үеийн сэтгүүлчдийн хэрэглэж байсан гэрэл зургийн аппарат, дуу хураагч, бичгийн машинууд бий. Тухайлбал, “Улаан од” сонины гэрэл зурагчин Б.Батаагийн “Зенит” аппарат, Иракт алан хядагчдын дэлбэрэлт болсон газраас цэргийн сэтгүүлч С.Зоригтбаатарын цусаа дуслуулан байж очиж зураг авсан “Минолта” аппарат, сайдаас бэлгэнд ирсэн анхны дижитал аппарат гээд дурсамж дүүрэн эд өлгийн зүйлс олон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа цэргийн сонины үе үеийн төлөөлөл, сэтгүүл зүйн судлаач, шүүмжлэгчид оролцсон “Монголын цэргийн сонины үүсэл, хөгжилт, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.  Цэргийн сонины түүхэн замнал, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ардчилсан үзлийн төлөвшилтөнд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвээр доктор, бэлтгэл хурандаа Х.Шагдар, “Львов клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн ухааны доктор, бэлтгэл хурандаа Г.Сумьяа, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, бэлтгэл хурандаа А.Баярмагнай, Б.Чантуу нар илтгэл тавихаас гадна  “Улаан од” сонин Монголын чөлөөт хэвлэлийн эх болох талаар “Сэрүүлэг констракшн” компаний захирал, сэтгүүлч С.Баярмөнх, Олон улсын энхийг дэмжих ажиллагаан дахь цэргийн сонины гүйцэтгэж буй үүргийн тухай “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Д.Мэндбаяр, Цэргийн сонины өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж, орлогч эрхлэгч, дэд хурандаа П.Батнайрамдал нар илтгэж, хуралд оролцогсдын санал сэтгэгдлийг сонслоо.

“Соёмбо” сонины хамт олон Монгол улсын салбарын шилдэг хэвлэлээр 2010, 2013 онуудад шалгаран, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн өргөмжлөл хүртсэн, мөн цэргийн сонины түүхийг харуулсан гэрэл зургийн цомог, цэргийн сэтгүүлчдийн ажил амьдралын тухай түүхийн ном зэргийг бүтээсэн өрнүүн амжилтаар 90 жилийнхээ ойг угтжээ.

Батлан хамгаалах яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 0 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК