Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

2013-12-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга /ХЦДБЧ-/ыг   Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн очиж тус чуулгын туганд одонг зүүж өгөв.

Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Мөн энэ үеэр МонголУлсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайханыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын дуучин, ахлах ахлагч Д.Мартыг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2013-12-30shagnal_big

Энэ 2013 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн тэгш ой, Хилийн цэргийн 80 жилийн ой тохиосон бэлгэ дэмбэрэлтэй сайхан жил боллоо. Хилийн цэргийн 80 жилийн ойг тохиолдуулан Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг МонголУлсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг гардуулах хүндтэй үүргийг хэрэгжүүлсэндээ их баяртай байна.

Улс гүрэн болгон өөрийн армитай, өөрийн хилийн цэрэгтэй, өөрийн хилийн дээстэй байдаг. Өнөөдөр Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж, 71 дэх жилдээ олон түмнээ баясгаж байгаа ХЦДБЧ бол үе үеийн олон мянганыг өртөөлсөн манай хилчдийн халааг залгамжилж, гал голомтыг сахиж, нэр төртэй авч явж байгаа хамт олон юм. Цэргийн гавьяаны одонг зөвхөн өнөөдөр ажиллаж байгаа биш, өмнөх он жилүүдэд, бүр “Хилийн цэргийн дуу, танцны ансамбль” гэсэн орос нэртэй байхаас  нь ажиллаж, энэ хамтлаг, дуу бүжгийн чуулгатайгаа амь, амьдралаа холбож ирсэн үе үеийн ахмад уран бүтээлчдийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн шагнал гэж ойлгох хэрэгтэй.

Байгууллагыг шагнах тохиодол ховор байдаг. Энэ одон бол энд ажиллаж байгаа болон амьдрал, уран бүтээлээ өмнө нь зориулсан нийт хүмүүсийн гавьяаг төр, засаг өндрөөр үнэлсэн шагнал юм.

2013-12-30shagnal_big

ХЦДБЧ-ын танилцуулгыг өмнө уншиж байхад монгол цэргийн мөр хаана хүрсэн газар бүхэнд энэ чуулганыхан дуу хуураа эгшиглүүлж, бүжиг танцаа бүжиглэдэг байсан. Монгол Улсын  дөрвөн зүг, найман зовхисоос гадна Чөлөөлөх дайны үед хилийн дээсний гадна тоглож байсан. Баруун хязгаарыг тохинуулах дайн, байлдааны үйл ажиллагаанд оролцож байсан. Урлаг уран сайхны авьяасаараа хилчид, хил орчмын ард иргэдийг соёл урлагаар үйлчилж байсан. Хилчин дайчдыг эх орноо, хилээ хамгаалахын төлөө дайсны өөдөөс гал сөрөөд явахад сэтгэлийн хүч өгч, зоригжуулаад явуулдгаас гадна шаардлага тохиолдсон үед өөрсдөө буу зэвсэг бариад тулгаралтад орж байсан гайхамшигтай хамт олон юм.  Ийм учраас та бүхнээр бахархаж, баярлаж байна. Энэ шагналыг бас цаашид хийх ажлын урьдчилгаа гэж ойлгох хэрэгтэй.

2013-12-30shagnal_big

Хилийн цэргийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нийт хилийн цэргийнхэн болон өнөөдөр төрийн дээд одонгоор шагнагдсан Дуу бүжгийн чуулгын хамт олон, өмнө нь ажиллаж байсан хүмүүст, цаашид ажиллах бүх хүмүүст урлаг, спортын, цэргийн эрдмийн, эх оронч үзлийн, хилч үзлийн, Монгол Улс хөгжин дэвжихийн, энэ бүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж, оройлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та биднийг хөх мөнх тэнгэр, бидний өвөг дээдэс харж ивээх болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.233.187)
    Дуучид, бөхчүүдээ салбарынх нь яамд руу нь явуулна гэсэн яасан бэ? Тэмүүжин сайдаа?
    2014 оны 12 сарын 31 | Хариулах
  • neg l ikhe sagnal? (192.134.243.34)
    neg l ikhe sagnal gardyylsan ylas ?yu bolj baigaagaanch sanah chadabar sylarsan neg iim ulas yndesten baih yum!!!ene bol ardchilsan ylas gej heleed baigaa heneet elbegdorj metiin malnuud 21zyynii togloom tohuu bolgoj bna daa!!!!ene bol senehiin dohio!
    2014 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 34 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 33 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 8 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 16 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК