Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа

2013-12-28
0
ЖИРГЭХ

   2013-12-27hutul_bigМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийг Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хөтөлийн “Цемент-шохой” ХК-д хүрэлцэн очиж байгуулллагынх нь туганд Алтан гадас одонг зүүж өгсөн юм.

Ерөнхийлөгчийн зарлигт “Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн хамт олны олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж айсуй 2014 оны шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг төрийн дээд одон-Алтан гадас одонгоор шагналаа. Энэхүү хүндтэй шагналыг гардуулах завшаан олдсонд их баяртай байна. Энэ өндөр шагнал бол тус  үйлдвэрт хүч хөдөлмөр, амьдралаа зориулсан үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн гэдэг нь ойлгомжтой. Тиймээс энэ үйлдвэрт 30 гаруй жил ажилласан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүс, тэдгээрийн ойр дотнын хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Энэ бол та бүгдийн шагнал юм шүү.

Нөгөө утгаараа өнөөдрийн энэ шагнал бол одоо ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллах хүмүүсийн их ажил үйлсийн урмыг тэтгэсэн, бас хариуцлагыг өндөржүүлсэн, хийх ажлын урьдчилгаа гэж ойлгох хэрэгтэй.

Аливаа бүтээн байгуулалтад хүний гараар бүтдэг хоёр зүйл заавал ордог. Түүний нэг нь цемент, нөгөө нь төмөр, төмөрлөгийн үйлдвэрийн ган хийц. Дээр нь ус хэрэгтэй. Усыг хүн үйлдвэрлэдэггүй. Хүний гараар заавал бүтдэг хоёр зүйлийн нэг нь та бүгдийн үйлдвэрлэдэг цемент юм.

Монгол Улс өнөөдөр эрчимтэй хөгжлийн босгон дээр тулж ирээд байна. Монгол Улсад ирээдүйн 10,20,30, түүнээс хойших олон жилд баригдах бүх зам, гүүр, барилга байгууламж, бүх бүтээн байгуулалтад та бүгдийн хүч хөдөлмөр шингэсэн цемент, шохой орно. Тийм учраас та бүхэн үйлдвэрээрээ, ажил үйлсээрээ үнэхээр бахархах хэрэгтэй. Та бүхэнд дахин чин сэтгэлийн баяр хүргэе.

Өнгөрсөн хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжихтэй холбоотойгоор технологи, боловсон хүчний шинэчлэл, янз бүрийн хямрал бэрхшээл саад олон тохиолдсон байх. Энэ бүгдийг та бүхэн даван туулж өнөөдөр шинэ захирал ажлаа авч байгаа бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Ирэх 30 жилд их амжилт олох байх. Миний мэдэж байгаагаар Сэлэнгэ аймаг, ялангуяа Хөтөлд Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн хүмүүс ажиллаж амьдардаг. Интернациональч гэдэг шиг эндээс Монголын дүр зургийг харж болно. Ийм учраас та бүхэн урьдынхаасаа илүү эв нэгдэл, эв найртай, бие биенээ дэмжиж нэг сэтгэлтэй байж, Монгол Улсын үр сад гэдгээ харуулцгаая.

Монгол Улс одоо хөгжлийн гайхамшгийг харуулах гэж байна. Өнгөрсөн 20 жилд ардчилал, зах зээл рүү шилжсэн бол ирэх 20 жилд Монгол Улс хөгжлийн гайхамшгийг үзүүлэх гэж хичээж байна. Түүнд хүрэхэд та бүгдийн хичээл зүтгэл, хариуцлагатай ажил, ухамсартай хөдөлмөр, та бүгдийн үйлдвэрлэж гаргах цемент, шохой онцгой үүрэгтэй юм. Манай улсад олон үйлдвэр аж ахуйн газрын 30 битгий хэл 50,60, 70,80,90 жилийн ой болж байна. Гэхдээ маш цөөхөн үйлдвэр, аж ахуйн газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан. Эдгээрийн тоонд Эрдэнэт үйлдвэр, IY цахилгаан станц, Хөтөлийн “Цемент-шохой” ХК орж байгаа юм. 30 жилийн настай харьцангуй залуу үйлдвэрийг ингэж өндрөөр үнэлж байгаа нь цаанаа улс төр, эдийн засгийн олон гүн гүнзгий утга учиртай юм. Тийм учраас та бүхэнд их найдаж байгаа шүү. Та бүхэнд дахин шинэ оны мэнд хүргэж шинэ ондоо төрлөөрөө түмэн амгалан, элгээрээ энх амгалан, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та нарт  их баярлалаа” гэлээ.
2013-12-27hutul_big2
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн засварчин Г.Батбаяр, токарьчин Ө.Баярдаваа, засварчин Д.Буянбадрах, цехийн дарга Б.Дашзэвэг нарыг Алтан гадас одонгоор, өрмийн машинч Г.Баттулга, жолооч Л.Цогтгэрэл, засварчин Б.Чулуунбат, химич инженер Ц.Энхцэцэг нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр 1983 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өндөр бүтээмжтэй ажиллаж, 1988-1989 онуудад тус бүр 500 мянган тонн цемент үйлдвэрлэн, төслийн хүчин чадалдаа гуравхан жилийн дотор хүрсэн нь залуу хамт олны хөдөлмөрийн том амжилт байжээ.

Үйлдвэр ашиглалтад орсон анхны жилүүдэд цементийн үйлдвэрийн төслийн хүчин чадлыг 100-100,2 хувь ашиглаж, улмаар Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн буурсан хэдий ч зах зээлийн шуурганд хаалгаа бариагүй барилгын материалын цөөхөн үйлдвэрүүдийн нэг нь Хөтөлийн Цемент-шохой” ХК байсныг шагнал гардуулах үеэр үйлдвэрийн удирдлагууд дурдаж байлаа. Энэ нь тус үйлдвэрийн хамт олны идэвхи зүтгэл, хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр дүн, гавьяа юм.  

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус үйлдвэр 4,2 сая тонн цемент, 1,2 сая тонн шохой үйлдвэрлэн Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад нийлүүлж, Хөтөл хотын оршин суугчид, төр, төсвийн байгууллагуудад 2,4 сая Гигакалори дулааны эрчим хүч ханган нийлүүлсэн байна.

Тэдний үйлдвэрлэсэн цементээр Улаанбаатар хотын 1, 10, 11,13, 21 дүгээр бичил хороолол, Москва хороолол, Багануур, Дархан, Эрдэнэтийн орон сууцны зарим хороололууд, Чингис зочид буудал, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын шинэ терминал, Бөхийн өргөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Маршалын гүүр зэрэг томоохон барилга байгууламжуудыг барьж байгуулснаас гадна сүүлийн үеийн орон сууцны томоохон хороололууд, нийгэм ахуйн болон сургууль цэцэрлэгийн олон барилгуудыг барьж байгуулжээ. Мөн төмөр замын бетон дэр, төмөр замын гүүр хоолой, нүхэн гарцын хийцүүд, Дархан Эрдэнэтийн авто зам, Эрдэнэт Булганы болон бусад авто замын байгууламжуудын бетон хоолойн хийцүүдийг  манай үйлдвэрийн тусгай зориулалтын өндөр маркийн цементээр бүтээн байгуулсан нь манай хамт олны бахархал юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны төсөв, санхүүгийн гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг технологийн хэрэгцээний шохойгоор тасралтгүй хангаж жилээс жилд чанарын шаардлагад нь нийцүүлж, шохойн идэвхжилийн үзүүлэлтийг дээшлүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барилгын хөнгөн бетоны үйлдвэрлэлийн болон төмөрлөг, алтны үйлдвэрлэлийн хэрэгцээт шохойн үйлдвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн түүхийн шинэ хуудас өнөөдрөөс эхэлж, шинэ захирал Г.Батдорж ажлаа хүлээн авсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.233)
    awligala awsan gej vv
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • saka (202.179.20.143)
    tsalingaa ogoochee bayarhaad yawhaar tsalingaa og
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • Saak (202.179.20.143)
    Tsakingaa ogoochee 3 sar mongoo awch chadsangui
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 49 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК