Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Oны онцгой, содон үйл явдлууд-2013

2013-12-27
0
ЖИРГЭХ
    Сонин, содон үйл явдлаар дүүрэн өнгөрсөн 2013 онд монголчууд бас нэгэн түүхээ бичлээ. Энэ онд болж өнгөрсөн онцлох, содон үйл явдлуудыг нэрлэж байна.
    Сонин, содон үйл явдлаар дүүрэн өнгөрсөн 2013 онд монголчууд бас нэгэн түүхээ бичлээ. Энэ онд болж өнгөрсөн онцлох, содон үйл явдлуудыг нэрлэж байна.

a8f8e25db5c4a863big1. Оны онцлох хүн. Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг гэгч биенээсээ 2000 орчим чулуу, уран нарийн хийцтэй бурхан төрүүлсэн гэсэн мэдээлэл тархаж олныг гайхшруулсан билээ. “Төрүүлсэн” чулуугаа хадганд өлгийдөж “Ээжээ, намайг тэр гэж нэрлээрэй” хэмээн өөртэй нь ярьдаг гэх. Энэ мэдээлэлд үнэмшсэн олон хүн В.Мөнгөнчимэгийг хэрхэн “төрж” байхыг харах гэж мөнгө, хадаг барьжээ. Харин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай  “Хүн бурхан, чулуу гаргалаа гэх асуудлаар надад лав хандаж байгаагүй. Анагаахын шинжлэх ухаанд ч ийм зүйл байдгийг мэдэхгүй” хэмээн няцааж байв. Энэ үйл явдал 2012 оны онцлох үйл явдлаар нэрлэгдсэн “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн “дэлхий сөнөх зөгнөл”-тэй төстэй ч юм шиг.

a8f8e25db5c4a863big2. Оны онцлох клип. “Жижиг” улс төрөөс хөндийрөн уран бүтээлдээ анхаарсан дуучин С.Жавхлангийн гэргийтэйгээ хамтарсан “Хар хархан харц” дуу Youtube сайтаар хамгийн их үзсэн бичлэгээр тодорлоо. Дэлхийд Солонгосын дуучин PSY хамгийн олон үзсэн клипээрээ тэргүүлж байгаа бол С.Жавхлан Монголдоо №1  юм даа. Дуучны эхнэр, хүүхэдтэйгээ тоглосон “Хар хархан харц” клипийг “Youtube”-ээс 1,5 сая удаа үзжээ.

3. Оны онцлох өршөөл. Энэ оны онцлох үйл явдлаас хасагдах эрхгүй хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснээр Солонгост биеэ эмчлүүлж байгаа. Бие нь сайжирч буй тэрбээр Солонгосын тэргүүн хамба ламд бараалхан шашны үйлсээ хийсээр явна. Гэхдээ тэр тун удахгүй Монголд эргэж ирнэ. Улс төрд ч эргэн ирнэ гэдгийг итгэлтэй хэлэх хүн цөөнгүй. 

4. Оны онцлох гоморхол. Оны онцлох хүнээр тодроод буй Р.Амаржаргал гишүүний ажлаа хийхгүй гэсэн тунирхалыг иргэд янз бүрээр харж байна. “Хууль бус үйлдэлд зэвүүцэхдээ ингэлээ” гэх нь байхад “Сайдын суудал авах гэж сүрдүүлж байгаа” гэх нэгэн байна. Ямартаа ч тэрбээр энэ онд “Би цай болгонд уусдаг сахар биш” гэдэг алдарт үгээ хэллээ.

5. Оны онцлох задрал. Монголын хамгийн том үндэсний компаниудын нэг “Бодь” групп задарсан нь 2013 оны бизнесийн салбар дахь нэг шуугиан байлаа. ГХЯ-ны сайд Л.Болд энэ бизнесээ орхин улс төрд илүү анхаарах болсноо зарласан. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Баясгалан нар “Голомт”-ыг салган авч, хариуцахаар боллоо.

6. Оны зөв сонголт. МАН энэ жил шинэ дарга нартай болсон. Гурван сонгууль дараалан ялагдсан тэднийг даргаа сольсон ч шинэ уур амьсгал оруулж чадсангүй хэмээн шүүмжилж байна. Тэгвэл МАН-ын энэ онд хийсэн хамгийн зөв сонголтоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэрлэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсныхоо дараахан тэрбээр үнийн өсөлтийг харуулсан чимэглэл бүхийн гацуур мод засч олны анхаарлыг татаад авсан.

отгонбаяр7. Оны ойлгомжгүй тоо. Боловсролын салбарын сайдаар амжилттай ажилласан гэж дүгнүүлдэг байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын мөнгө угаасан, албан тушаалаа хэтрүүлсэн гэх хэрэг бол оны онцлох үйл явдал. Түүний эхнэрийг 323 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд байршуулж байсан хэмээн шалгасан. Нэг улсын төсөвтэй тэнцэх мөнгө гишүүний эхнэрт байсан уу, эсвэл хуулийнхан андуурсан уу гэдэг нь энэ хэрэгтэйгээ хамт замхарч байх шиг...

8. Иргэн бүрд сая төгрөгийн хувьцаа олгоод байгаа “Эрдэнэс таван толгой” компанийн гэрээ Засгийн газрын энэ оны хамгийн муу ажлаар нэрлэгдлээ. Учир нь өнгөрсөн жил Таван толгойн нэг тонн нүүрсийг 70 доллараар борлуулж байсан бол энэ онд 50 доллар, бүр 40 доллар хүртэл буурлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд “Эрдэнэс Тавантолгой аль эрт дампуурчихсан шүү дээ” гэж үнэнийг нь хэлсэн байдаг.

9. Оны онцлох зугаалга. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжлэгчид цөөнгүй. Харин түүнийг Бурхан Халдун ууланд яваад төөрсөн гэх мэдээлэл олныг сандаргаж, чих тавихад хүргэв. Далын далуулаа явсан хэрнээ цасан шуурганд төөрсөн тэднийг эсэн мэнд гэрт нь хүргэхэд 14 сая 445 мянган төгрөг зарцуулсан байна. “Энэ мөнгөөр төчнөөн цэцэрлэг тохижуулах байсан” гэж шогширогчид байдаг ч Ерөнхий сайд далуулаа эсэн мэнд ирсэн нь онлог үйл явдал.

10. Оны онцлох дуурайлт. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын нэрийг  шавартай хутгах шахсан хэрэг урлаг соёлын ертөнцийн топ сенсаци байлаа. Түүний “UBS music awards”-ийн шилдэг клипээр тодорсон “Би дурламаар байна” дуун клип гадаад рекламыг дуурайсан нь нотлогдсон. Клипийн хийсэн “DOZ”-ийнхон дуучин Д.Болдыг энэ асуудалд хамааруулахгүй байхыг хүссэн бол гитарчин Өөжгий, дуучин Хаянаа нар түүнийг бага зэрэг өмөөрөөд авсан. Хэн хэнд нь сургамж болсон биз ээ.

батаар11. Оны онцлох орлого. Батаар. Сайд Д.Оюунгэрэлийн овог болох шахсан үлэг гүрвэл Монголд багагүй нэр хүнд авчирсан. Үүний хажуугаар “ноорхой” хэдэн музейдээ анхаарал хандуулах цаг болсныг сануулж чадсан. Батаарын араг ясыг Монголын хилээр давуулсан этгээд 17 жилийн ял авсан бол уг үзмэрийг өөрөө нэг сарын дотор улсын төсөвт 120 сая төгрөгийн орлого оруулсан юм шүү.

12. Оны онцлох зодоон. УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш хэвлэлийнхэнд онцлогдсоор байгаа хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Олон жил найзалсан Г.Нямдоржийг халамцуудаа хутгалсан, эсвэл хутгалуулсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй хэрэг явдал сунжирсаар. Хэрэв Н.Номтойбаяр хүн хутгалсан гэдэг нь хуулиар нотлогдвол УИХ-ын гишүүн ингэж “супер” танхайрсан анхны хэрэг болно.

13. Оны онцлох адал явдал. Улаанбаатар хотын төвд байрлах “Централ таур”-т бөмбөг тавьсан үйл явдал энэ оны хамгийн том “террорист” ажиллагаагаар тодров. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Төрийн ордны гадна буун дуун гаргаж, гурван газар тэсрэх бөмбөг тавьсан нь батлагдсан. Харин түүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга “эх оронч хүн” хэмээн өмөөрсөн нь бас л онцлохуйц үйл явдал.

14. Оны онцлох бизнес.  Дэлхийн “KFC” Монголд. Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ “KFC” Монголд салбаруудаа шинээр нээж, зах зээлээ өргөжүүлсээр байна. Өмнө тэдний өрсөлдөгч “McDonalds”-ийнхон монголчуудын бууз, хуушуурнаас “айгаад” салбараа нээгээгүй гэдэг. Тэгвэл “KFC” Улаанбаатарт зах зээл байгааг олж харжээ.

15. Оны онцлох дуулиан. Төрийн албыг төрлийн алба болгосон гэх шүүмжлэл жил дамнан тасарсангүй. Үүний хажуугаар төрийн албаныхан хоорнод зодолдсон, ёс зүйгүй авир гаргасан гэх хэргүүд олон гарлаа. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Төрийн нарийн бичгийн Ш.Булга-Эрдэнэ нар яамныхаа газрын дарга Л гэгчийг бүлэглэн зодож гэмтээжээ. Л-ийн үүдэн хоёр шүд унаж, цээжиндээ доргилт авсан бөгөөд тэрээр шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулаад байгаа юм байна. Мөн  ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр, Дотоод аудит хяналтын газрын ажилтан Басбишийг зодож гэмтээсэн хэрэг гарав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (103.26.194.230)
    Энэ нөхдүүд АН-ын нөхдүүд байгаа даа. Нам хариулагаа , хүн нэрээ, тогос өдөө гэдэг Яаааасан бэ? хн
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 49 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК