Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газар 2013 оны ажлаа дүгнэлээ

2013-12-25
0
ЖИРГЭХ

000000026   Нийслэлийн Онцгой байдлын газар 2013 онд иргэдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, албаны ажил үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэлээ.

Тайлангийн хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүд эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо хошуучлан ажилласан Хөдөлмөрийн аварга -5, 2013 оны Шилдэг хамт олон-1, Шилдэг албан хаагч-11, Нийслэлийн Засаг даргын “Хүндэт жуух”, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”, “Хүндэт өргөмжлөл” шагналуудыг гардуулж, 2014 онд иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, эрхэлсэн ажилдаа оюун ухаан,ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллахыг хүсэн ерөөж байлаа.

Өнгөрсөн онд  Нийслэлийн Онцгой байдлын газарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 3349 дуудлага бүртгэгдсэнээс  аюулт үзэгдэл, техникийн  холбоотой ослын  564, объектын гал түймрийн 2780, ой хээрийн түймрийн  5 дуудлага ирсэн байна.Ирсэн дуудлага бүрт техникийн сааталгүй, тактикийн алдаагүй ажиллаж болзошгүй гамшгийн аюулаас  1747 хүний амь бие,  10 тэрбум 62 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Улаанбаатар хотын Гамшгаас хамгаалах ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн гамшгаас хамгаалах 16 алба, Дотоодын цэргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж, батлагадсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Онцгой байдлын  хэлтсүүд Гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж улирал бүр тодотгол хийж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 35 удаагийн Гамшгаас урьдчилан сэргийлэх  шалгалтыг зохион байгуулж нийт 10377 байгууллага аж ахуйн нэгж, 33633 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 55003 зөрчил илрүүлэн, 10655  зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 7 тэрбум 493 сая 400 мянган  төгрөгийн хохирол учирч,  уурхайн ослоор 8, үйлдвэрийн ослоор 2,  ахуйн ослоор 3,  барилгын ослоор 1, үерт 1,  усны ослоор 5, хүн дарагдсан 1,  гал түймэрт  өртөж  28,  нийт  49  хүн нас барж,   45 хүн түлэгдэж,  ахуйн болон зам тээврийн осолд  бэртэж гэмтсэн 129 хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 185  хүнийг эмнэлэгт хүргэж, 80 цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан байна.

Өнгөрсөн онд тохиолдсон Нарантуул 1, 2 худалдааны төв, Сандэй худалдааны төвүүдэд гарсан гал түймэр , Хан-Уул дүүгийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан Мал, амьтны гоц халдварт боом өвчин, Сүхбаатар дүүргийн 6, 8, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гарсан,  сум галт хэрэгсэлтэй холбоотой дуудлагуудаар  нийслэлийн Онцгой байдлын газраас холбогдох арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулснаар болзошгүй  аюулаас иргэдийн амь бие, албан байгууллагын өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийслэлийн Онцгой байдлын  газар,  харъяа анги салбарууд албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр 133 сая төгрөгийн засвар тохижилтын  ажил хийж гүйцэтгэлээ.

Япон улсад үйлдвэрлэсэн "ISUZU" маркийн иж бүрэн тоноглогдсон 840 сая иен буюу 14,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 22 машин,  ОБЕГ-аас аврах ажиллагааны тусгай зориулалтын Аса-20 маркийн камаз,  старекс маркийн 3ш, БНСУ-ын буцалтгүй тусламжаар старекс любера маркын 2ш машин,  нийт -28 автомашинаар  автопарк  шинэчлэлт хийснээр гамшгаас хамгаалах чадавхийг  нэмэгдүүлж ажилласан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтарсан удирдамжийн дагуу  06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Аврах ангийн бие бүрэлдэхүүн Туул голын эрэг дагуу завьт  эргүүл шалгалтыг хийж уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо 81 хувиар, усанд осолдсон хүний тоо 64,5 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

Мөн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтарч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн ногоон бүсэд, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Жаргалантын амны тусгай хамгаалалтын бүсэд  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх нэгдсэн дадлага сургуулийг 2013 оны 5 дугаар сарын 3, 22-ны  өдрүүдэд  төрийн болон хувийн хэвшлийн нийт  12 байгууллага, шуурхай албаны 11 автомашин, 158 ажилтан албан хаагч, 72 ажилчин  нутгийн иргэд  хамрагдсан дадлага сургууль зохион байгуулж хуурайшилт ихтэй өдрүүдэд эргүүл, пост гаргаж ажиллуулсны үр дүнд ой, хээрийн  түймрийн дуудлагын тоо өмнөх оноос өсөөгүй эерэг үзүүлэлттэй гарсныг онцлон тэмдэглэж байна. 

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 26 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 31 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК