Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн шинэ бүтцийн ажлыг тайлагнажээ

2013-12-12
0
ЖИРГЭХ

 муис   МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас “МУИС-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн нэгж бүтэцтэй байх нь зүйтэй гэж үзсүгэй” хэмээн тогтоож МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ бүтэц, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсгийг томилож, ажлын хэсэгт “МУИС-ийн шинэ бүтэц зохион байгуулалтын төслийг багш, оюутны оролцоог ханган боловсруулж, 2013 оны 12-р сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахыг” үүрэг болгосон.

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг  Удирдах зөвлөлийн тогтоолын хавсралтаар баталсан 35 гишүүн дээр бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 2 багш, МУИС-ийн Хамт олны зөвлөлөөс 2 төлөөлөгч, МУИС-ийн Оюутны холбооноос 2 төлөөлөгч буюу нийт 31 багш, 1 ажилтан, 2 оюутан нэмж, нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй (Хавсралт №1) өргөтгөн байгуулсан. Мөн ажлын хэсэгт тэнхим бүрийн оролцоог хангах зорилгоор бүрэлдэхүүн сургууль бүр дээр сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нараас бүрдсэн дэд хэсгүүдийг (14) байгуулсан болно.

Ажлын хэсгийг зорилго, чиг үүргийнх нь дагуу Ерөнхий хороо (9 гишүүнтэй), Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороо (34 гишүүнтэй), Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо (17 гишүүн), Бизнесийн салбар хороо (10 гишүүнтэй), Хуулийн салбар хороо (3 гишүүн), Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо (6 гишүүн), Эдийн засаг, төсөв санхүү, бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо (5 гишүүн), Ажлын алба (4 гишүүн) болгон зохион байгуулсан ба Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороог дотор нь Ерөнхий хэсэг (13 гишүүн), Байгалийн ухааны хэсэг (10 гишүүн), Нийгмийн ухааны хэсэг (10 гишүүн), Хүмүүнлэгийн ухааны хэсэг (9 гишүүн) болгон зохион байгуулсан болно. Салбар хороо тус бүрд ахлагч, нарийн бичиг томилсны дээр, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хороонд ахлагчаас гадна, зохицуулагч, нарийн бичиг, мөн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн хэсэг тус бүрт ахлагч, нарийн бичиг томилон ажиллуулав (Хавсралт №1).

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын удирдамжийг (Хавсралт №2) боловсруулан Ерөнхий хороогоор хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталсан болно. Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдааныг 11-р сарын 26-ны өдөр хуралдуулж, гишүүдэд ажлын хэсгийн зохион байгуулалт болон ажлын хэсгийн удирдамжийг танилцуулан, тараасан. Хуралдааны явцад гарсан саналыг харгалзан ГГС-ийн багш О. Алтансүх, Д. Мягмарцэрэн нарыг Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороонд нэмэн оруулав.

Ажлын явцад Ерөнхий хороо 3 удаа, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороо 2 удаа, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хорооны Ерөнхий хэсэг салбарын хэсгүүд, дэд хэсгүүд, болон бусад салбарын хороодтой нийтдээ 21 удаа хуралдаж тодорхой шийдэлд хүрсэн болно. Мөн Байгалийн ухааны хэсэг 3 удаа, Нийгмийн ухааны хэсэг 6 удаа, Хүмүүнлэгийн ухааны хэсэг 5 удаа тус тус хуралдсан байна. Бизнесийн салбар хороо 2 удаа, Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо 5 удаа, Хуулийн салбар хороо 2 удаа тус тус хуралдсан байна. Салбар хороод, салбарын хэсгүүд ажлын тайлангуудаа 12 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий хороонд ирүүлсэний үндсэн дээр Ерөнхий хороо тайлангуудын үндсэн дээр эцсийн саналыг нэгтгэн боловсруулж, 12 дугаар сарын 03-ны өдөр болсон ажлын хэсгийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж:

    МУИС-ийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын сургуулиуд (МКС, ФЭС, ХХИС, ББС, ГГС, МХСС, НШУС, ОУХС, ГХСС, УБС) болон зарим холбогдох тэнхимүүдийг нэгтэн өөрчлөн зохион байгуулж Урлаг/ Шинжлэх ухааны факультет (Faculty of Arts and Sciences);
    Байгалийн ухааны сургуулиудын зарим тэнхим, хөтөлбөрүүд болон Мэдээлэлийн технологийн сургуулийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль (School of Applied Sciences and Engineering);
    Хууль зүйн сургууль болон зарим холбогдох тэнхимийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Хуулийн сургууль (Law School);
    Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Бизнесийн сургууль (Business School);
    ОУХС-ийн олон улсын харилцааны хөтөлбөр, ЭЗС-ийн төрийн удирдлагын хөтөлбөрийн үндсэн дээр Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (School of International Relations and Public Administration) (Хавсралт №3)

тус тус байгуулах саналыг Удирдах зөвлөлд өргөн барихаар шийдвэрлэв.

Тайлбар:

    ОУХС-ийн олон улсын харилцааны, ЭЗС-ийн төрийн захиргааны хөтөлбөрүүд нь  тус бүр мэргэжлийн хөтөлбөр,
    Монгол улсын нийтийн албыг МУИС-ийн шинэлэг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэнүүдээр бэхжүүлэх;
    Бодлого боловсруулах үйл явцад МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг дайчлах;
    Бодлого боловсруулах байнгын шинжтэй тинк-танк институцийг бий болгох  зэрэг зорилгын үүднээс Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг шинээр байгуулах  болсон саналыг Удирдах зөвлөлд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах

ажлын хэсэг, Ерөнхий хороо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hehe (202.5.194.243)
    shaal utgagyi yum heden zahiraliig l avch haya biz oor shinechlel alga shinechlel bol deereesee bus dooroosoo baival nen sain
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 22 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 27 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 21 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 56 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 53 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 1 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 4 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК