Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Метр квадратын зөрчил гаргасан барилгын компаниуд тав хоногийн дотор зөрчлөө арилгах ёстой

2013-12-04
0
ЖИРГЭХ

шинэ орон сууц    Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд хүрээгээ тэлж байна.

ШӨХТГ-т  гомдол гаргах иргэдийн тоо улам өссөөр байгаа юм. Учир нь иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар “молигодуулж” байсан гэдгийг ШӨХТГ-аас тогтоогоод байна.

Метр квадрат тутам нь хамгийн хямд компаниуд л гэхэд иргэдэд 2-15 метр квадрат талбайг зөрүүтэй зардаг байсан бол Зайсангийн орчмын айлуудын байрнаас бүр 15-20 метр квадратын зөрүү гарчээ. Тэгэхээр иргэд олон арван сая төгрөгийг барилгын компаниудад зүгээр л “идүүлсэн” байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өөрсдөө метр квадрат тутмыг нь үнэлж авсан хэрнээ тухайн байр нь анх авсан метр квадратаасаа дутуу байсныг анзаараагүй өнгөрсөн нь ийм асуудал дагуулж байна. Метр квадратын зөрүүгээс болж иргэд барилгын компаниудад хамгийн багадаа 2.8 саяаас дээш төгрөг завшуулж байсан аж.

Тэгвэл олон нийтийг хамарсан уг хэргийн шалгалтын явц хэрхэн үргэлжилж байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.


-Хэрэглэгчид гомдол гаргахдаа нотлох баримттай ирж байгаа юу?

-Өдөрт бараг 20 өргөдөл, гомдол ирсээр байгаа. Ирж байгаа иргэд тухайн худалдаж авсан байрныхаа метр квадратыг, мэргэжлийн байгууллагаар хэмжүүлээд гаргасан дүгнэлтээ үндэслэж манай дээр гомдол гаргаж ирж байгаа.

-Одоогоор ямар компаниуд дээр олон тооны өргөдөл ирээд байна вэ?
- “Тайгам Алтай” ХХК, “Асар парпартиз”, “Залуус” хороолол, “Ти СИ Ди”, “Гангар” инвест зэрэгт өргөдөл ихээр ирж байна. Нэг барилгын хотхон дээр л гэхэд 2-20 метр дутах жишээний байгаа. Зах зээл дээр метр квадрат ямар үнэтэй байгаа билээ. Гэтэл тухайн барилгын компаниуд стандартын дагуу хэмжилтийг хийдэггүй. Мөн хүчин төгс бус гэрээ хийж хэрэглэгчээ хохироож байгаа.  Шинэчилсэн засгийн газрын хөтөлбрийн хүрээнд иргэдээ орон сууцжуулахын тулд  барилгын компаниудад хөнгөлттэй зээл олгосон. Түүнчлэн барилгын материалын үндсэн түүхий эд болох цемент зэргийн үнийг тогтвортой байлгаж шахсан. Дээрээс нь тухайн барилгын компаниуд барилгаа барьчихаад худалдан авагч үгүй болсон байхад найман хувьтэй зээл гаргаж худалдан авагчийг нь хүртэл бэлдэж өгсөн. Гэтэл манай барилгын компаниуд маань өнгөрсөн найман сард барилгын хомсдлыг далимдуулж метр квадратын үнээ нэмсэн байгаа.

Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэрнээ худалдан авагчдыг метр квадратаар луйвардана гэдэг байж боломгүй юм.

-Яг одоо хэчнээн компани дээр иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа вэ?

-11 компани дээр шалгалтын ажиллагааг явуулаад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлчихээд явж байна. Тухайн гаргасан зөрчлөө арилгаж, хэрэглэгчийн хохирлыг барагдуул гэсэн албан шаардлага өгсөн. Тэд энэ сарын 9-ний дотор зөрчлөө арилгах ёстой. Хэрвээ тухайн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Энэ шалгалтын Барилга хот байгууллалтын яам, Стандартын хэмжил зүйн газартай хамтарсан шалгалтыг хийж байгаа. Тиймээс хэрэв зөрчлөө арилгаагүй бол барилгын тусгай зөвшөөрлийг цуцлана. Мөн өчигдөр эрүүгийн цагдаагийн газраас энэ хэрэг дээр хамтарч шалгая гэсэн хүсэлтийг өгөөд байгаа.
Түүнчлэн энэ сарын 9-ний дотор компаниуд зөрчлөө арилгаагүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн нэрийг, зөрсөн метр квадраттай нь зарлана.

-“Ти СИ Ди” гэх хятад эзэнтэй компанийнхан өнөөдөр зөрчлөө барагдуулна гэсэн үү?
-Анх энэ компанийн талаар гурван иргэн гомдол гаргаж ирсэн. Одоо нэмэгдээд тав болсон. Тэд өнөөдөр гомдол гаргасан иргэдийн зөрчлийг барагдуулж метр квадратынх нь мөнгийг өгнө гэсэн.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • moogii (202.126.91.179)
    shalgaj ogoh gazar ni haana ve?
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • huulich (182.160.6.67)
    ene chini zalilangiin hereg eruu uusgej shalgah heregtei
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Dugaraa (103.26.194.46)
    Chingeltei duureg 4-r horoo PUMA-iin 10-j bairiig neg shalgaad uguuch
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 17 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК