Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ авах боломжийг бүрдүүлнэ

2013-12-03
0
ЖИРГЭХ

 p17le24tav1d6npoaoj1d9ue6h1   Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 11 сарын 28-ны өдөр болж, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт”-ыг баталлаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын төслийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол,  2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баримталж, нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ. 2014 онд Агаар цэвэр Улаанбаатар, Амины сууцтай Улаанбаатар, Ажилтай орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн 5А зорилтын хүрээнд 23 чиглэл, 123 заалт, нийт 338 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
Томоохон ажлуудаас 5А зорилт тус бүрээр товчхон танилцуулахад:

 
Нэг. Агаар цэвэр Улаанбаатар зорилтын хүрээнд: нийт 4 чиглэл, 24 заалтаар 60 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.
-Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хотод болон алслагдсан 3 дүүрэгт бага оврын хог боловсруулах үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах, байгаль орчин болон иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох, хотоос нүүлгэн шилжүүлэх
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт, зугаалгын бүс байгуулж, тохижуулах
-Улаанбаатар хотын хэмжээнд 360 мянган м.кв сул шороон хөрстэй талбай байгаагаас ирэх онд 67 мянган м.кв талбайг хатуу хучилттай болгохоор төлөвлөсөн.
 
Хоёр. Амины сууцтай Улаанбаатар зорилтын хүрээнд: нийт 5 чиглэл, 19 заалтаар 71 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.
- 2014 онд Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн ерөнхий төлөвлөгөө, Био-комбинат, Туул-Шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулж, Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулна.
- 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтээр хийгдэж буй эхний ээлжийн барилгажилт, инженерийн дэд бүтцийг барих ажлыг үргэлжлүүлж, 2-р ээлжийн барилгажилтын 8 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ. 2-р ээлжийн барилгажилтын ажлыг эхлүүлснээр нийт 344 га талбайд 100 гаруй мянган хүн амын орон сууцжуулах боломжийг бүрдүүлэх юм.Мөн газар шинэчлэн зохион байгуулах төслийг боловсруулж, төсөл сонгон шалгаруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, нийслэлийн иргэдэд өмчлүүлнэ.
- Монгол Улсын Засгийн газар АХБ-ны 320 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллана.2014 онд төслийн ажлыг эхлүүлж, эхний ээлжинд хотын Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн төлөвлөлт, барилгажилтын ажлыг эхлүүлэх зорилт тавиад байна.
 
Гурав. Ажилтай, орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд: 10 чиглэл, 31 заалтаар 79 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.
-2014 онд нийслэлийн төсвөөс 15,2 тэрбум төгрөгийн бичил зээлийн санг шинээр бий болгож, нийслэлийн иргэдийн амьжиргааны нөхцлийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх зорилгоор олгож эхлэхээр төлөвлөөд байна. 2014 онд 20,000 шинэ ажлын байр бий болгож, 40,000 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангах зорилтыг тавьж байна.Ажил, мэргэжилгүй 12,000 иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулна.Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд тусгагдсан үйлдвэрлэл, үйлчилгээг жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан дэмжиж ажиллахаар 5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгаад байна.
-Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр тухайн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын болон дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин бий болгох, Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
- “Иргэний оролцоотой төсөв” батлах ажлыг тогтмолжуулан, нийслэлийн 9 дүүргийн 152 хороодын иргэдээс санал, асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
 
Дөрөв. Аюулгүй, амгалан Улаанбаатар зорилтын хүрээнд: нийт 4 чиглэл, 34 заалтаар 83 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.
 
-2014 онд нийслэлд шинээр баригдах авто замын ажлыг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн төсвөөр авто замын засварын нийт 32 төсөл, арга хэмжээ, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх, техник хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 3 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн.
-Дүүрэг, хороодын иргэдээс авсан санал, асуулга, амьдрах орчны зураглалын дагуу хотын захын хороодыг камержуулах, гэрэлтүүлэх ажлыг дүүргүүдэд шилжүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр боллоо.
 
Тав. Авилгагүй Улаанбаатар зорилтын хүрээнд: нийт 15 заалт, 45 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.
-2014 онд иргэдийн оролцоотой, ил тод, хөнгөн шуурхай, хараат бус, цахим засаглалыг бататган сайжруулж, хэвшүүлэн ажиллана.

-2013 онд Улаанбаатар хотыг дүрэмтэй болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх онд Улаанбаатар хотын 25 багц дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулан НИТХ-д өргөн барина.
-Нийслэлийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд олгож буй аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн тогтолцоог стандартчлалтай уялдуулж, үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод болгоно.
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн, цахим засаглал “Ухаалаг Улаанбаатар”-ыг хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
Нийслэлийн нийгэм, эдийн 2014 оны зорилтод тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нийслэлийн ирэх оны төсөвт тусган баталсан бөгөөд дээрх ажлуудаас иргэд 2014 онд гэрээсээ төрийн үйлчилгээг ямар ч саад, хүнд сурталгүйгээр авах боломжийг бүрдүүлэх “Ухаалаг Улаанбаатар” цахим засаглалын төслийг нийслэлийн Засаг дарга онцолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сард зохион байгуулсан “Том төрөөс Ухаалаг төр лүү” чуулганы үндсэн чиглэл, уриалга ч энэ ажлын зорилготой нийцэж байгаа юм. Нийслэл “Ухаалаг Улаанбаатар”-ыг бий болгож, төр нь иргэддээ жинхэнэ утгаараа үйлчлэх боломжийг бүрдүүлэхийн тулд ирэх онд томоохон зорилт тавин ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК