Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усны үнийг нэмэх асуудлаар Засгийн газарт хандана

2013-12-03
0
ЖИРГЭХ

    indexНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, “Ус сувгийн удирдах газрын алдагдал, зээлийн өр, усны үнийн тухай” асуудлыг хэлэлцлээ.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн танилцуулахдаа ”Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн 1,2 сая гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр, бохир усаар хангах үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн томоохон агентлагийн нэг бөгөөд олон жил хуримтлагдсан гадаадын зээл, өр, торгууль, алдагдалтай ажиллагаа, усны бодлогогүйгээс шалтгаалан өнөөдөр санхүүгийн хувьд ихээхэн хүнд нөхцөл байдалд хүрээд байна. 11 сарын 30-ны байдлаар 1998-2004 онд хэрэгжсэн Нисэх, Яармаг, Шархад, Хайлаастын гэр хорооллын шугам хоолой, насосны станц, ус түгээх байр, 10 усны машины НААСТ-1 төсөл, 2005-2012 онд хэрэгжсэн НААСТ-2  төслийн

    Дэлхийн банкны зээл, зээлийн хүүгийн өрөнд 41.0 сая доллар буюу 71,6 тэрбум төгрөг, Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах Испанийн вант Улсын зээл, зээлийн хүүгийн өрөнд 1807 сая евро буюу 44.2 тэрбум төгрөг гээд нийт 115,7 тэрбум төгрөгийг дээрх 2 төслийн зээл, зээлийн хүүнд төлөх шаардлагатай байна. Энэ өрнөөс 40,6 тэрбум төгрөг нь зээлийн хугацаа хэтэрсэн өр байгаа юм. Цаашид төлөлтийг яаралтай шийдвэрлэхгүй бол өдөр бүр хүү, хүүгийн торгууль тооцогдож байна. Дараагийн асуудал нь одоогийн мөрдөгдөж буй усны үнийн тарифийг ялгавартайгаар нэмэх шаардлагатай байна. Нэг литр цэвэр усыг гэр хорооллын иргэд 1 төгрөг, орон сууцны айл 25 мөнгө, НӨАТ-аа нэмвэл 29 мөнгө, Спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрууд, Ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд 55 мөнгөөр худалдаж авдаг бол нэг литр бохир усны төлбөрт 15-60  мөнгө төлж байна. Үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор авсан гадаадын зээлийн өр дээр сүүлийн 5 жил өөрчлөгдөөгүй усны тариф мөрдөгдөж байгаагаас Ус сувгийн удирдах газар нь жил бүр 10 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

    Тиймээс гэр хорооллын иргэдээс бусад иргэн, аж ахуйн нэгж, ялангуяа байгаль, хөрсний бохирдолд ноцтойгоор нөлөөлж, төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж буй ноос ноолуур, арьс ширний үйлдвэр, цэвэр усыг их хэмжээгээр хэрэглэдэг спирт, архи, пивоны үйлдвэрүүдийн усны ашиглалтын тарифыг ялгавартайгаар нэмэх саналтай байгаа юм. Эдгээр асуудлуудыг яаралтай шийдвэрлэхгүй бол манай байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн уналтад орохоос гадна Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал зогсох эрсдэл бий болоод байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж өр, зээлийн төлбөрийг төлөх, цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын Засгын газарт шийдвэрлүүлэхээр санал оруулах хүсэлтэй байна” гэлээ.

    Цэвэр, бохир усны үнийн тарифийг өөрчлөх асуудлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтад, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ санал хүргүүлж зөвшилцөн шийдвэрлэдэг байна. 2012 оноос хойш Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтад, үйлчилгээг зохицуулах зөвлөлд үнийн тарифийг нэмэх талаар удаа дараа санал хүргүүлж байсан ч шийдвэрлэхгүй байсаар өнгөрсөн 8-р сард үнийн тарифийг өөрчлөх тогтоол гаргасан боловч ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэн хүчингүй болгох шаардлага хүргүүлжээ. Түүнээс хойш энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

     Хуралдааны үеэр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтад, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг “ШӨХТГ нь манайхаас цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан тогтоолыг холбогдох хуулийг зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу бид усны үнийг нэмэгдүүлэх боломжгүй болоод байна. Гэвч ШӨХТГ нь тус шийдвэрийг үгүйсгэж, хориг тавьж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл” гэсэн юм.

    Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Тус шийдвэрийг цуцлах шаардлага хүргүүлсний дараа бид ШӨХТГ-ын дарга О.Магнайтай уулзсан. Үүсээд буй нөхцөл байдлаа танилцуулж, харилцан ойлголцсон гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадахгүй байгаа учраас Засгийн газарт санал оруулахаас өөр арга байхгүй нь” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга “Өнөөдөр хэн нэгэн улс төрчийн ард түмнээс оноо авах гэсэн үйлдлийн үр дүнд Улаанбаатар хотын 1,2 сая гаруй иргэдийг цэвэр, бохир усаар хангадаг байгууллага өдөр бүр алдагдалтай ажиллаж, цаашид усны хангамжийг хийхэд  хүндрэл учрах аюул нүүрлээд байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт санал оруулж, хойшлуулснаас шалтгаалан үүссэн алдагдалд хэн хариуцлага хүлээхийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэв.

     Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Цэвэр, бохир усны тарифт өөрчлөлт оруулахдаа нэг зарчим, томъёо, үндэслэлийг баримтлах, цаашид усны талаар нэгдсэн бодлоготой болох шаардлагатай гэж үзсэн бөгөөд Ус сувгийн удирдах газраас тавьсан 2 саналыг Монгол Улсын Засгийн газарт оруулж, ШӨХТГ-аас гаргасан хууль бус шийдвэрээс үүссэн алдагдал, хохирлыг чухам аль газар барагдуулах талаар хуулийн байгууллагад хандан тогтоолгох” шийдвэрийг гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 41 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК