Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвчнөөр гүүр хийсэн эмийн хяналтгүй худалдаанд ЭМЯ анхаарал тавих цаг нь болжээ

2013-11-21
0
ЖИРГЭХ
Чихэндээ ч итгэхээргүй хачин, хачин юм их дуулдах боллоо. Вакцин хийлгээд татдаг  өвчтэй болсон зургаан сартай охин Солонгос руу эмчилгээнд явахаар хандивын мөнгө цуглуулж эхэлсэн байна.  Мөн  долоо настай охин вакцин хийлгэснээс болж нэг гараа тайруулахдаа тулсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарлаа.
    pic2     “Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” гэж Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өнөөдөр сонины 2010.09.27 өгсөн ярилцлагадаа дурджээ.

    Тэгвэл Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал “Өнөөдөр эмийн борлуулалт хүнсний худалдаа шиг болсон. Зөвхөн нийслэлд л гэхэд 500 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг зовлонгоо тоочих төдийд л тэр нь сайн, энэ нь сайн гээд үнэтэй эмээ борлуулдаг. Эм зүйчид жор нэхэхээ ч байж. Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиход хүрсэн. Иймээс дорвитой арга хэмжээ авна” хэмээн ярьж байна.

Тиймээ сайд аа. Бид чанарын баталгаагүй эм хэрэглэж байна. 

    Үүнийг нь ч өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүр тодорхой болгож өглөө. Тэд хуурамч эм бидний эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж эхэлсэн талаар  дуулгаж байна. Тодруулбал, МХЕГ, ЭМЯ, Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчдын хамтарсан шалгалтыг эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмийн сангуудад явуулжээ. Урьдчилан зарлагдаагүй гэнэт явагдсан уг шалгалтыг манай эмийн сангууд ноцтой зөрчлөөрөө угтаж авсан байна. Энэ шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 365 эмийн сан, 13 эмийн үйлдвэр хамрагдсан аж. Энэ тоо бол нийт эмийн сан, үйлдвэрүүдийн 20-40 хувь л юм. Цаана нь шалгагдаагүй 859 эмийн сан үлдсэн гэсэн үг.

Сая шалгалт хийгдсэн эмийн сангуудаас ямар зөрчил илрэв

    Бид үнэхээр чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй хуурамч эм хэрэглэдэг гэдгийг доорхоос мэдэж болно.

Үр зулбуулах эмийг эмийн сангуудад зардаггүй ч эмэгтэйчүүдийн эмнэлэгээр өртөг өндөртэйгээр борлуулдаг байна. Тэгээд хаанаас, хэзээ оруулж ирсэн тодорхойгүй байдаг бөгөөд ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн эмүүд байсан гэнэ. Энэ эм нь ямар замаар яаж манай улсад орж ирсэн нь тодорхойгүй. Тэгээд  цөөн хэдэн хүний сүлжээний бизнес болсон гэж мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Энэ асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан бөгөөд цаашид яам анхааралдаа авах шаардлагатай гэдгийг ч сануулж байна.

    Цаашлаад манай эмийн сангуудад зарагддаг эмүүд нь эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, лаборторийн шинжилгээгээр ороогүй, үндсэн түүхий эд чанарын шаардлага хангаагүйгээс эхлээд үй түмэн асуудалтай байна гэх юм.

    Эмийн үйлдвэрүүд л гэхэд чанарын хяналтын лабораторигүй байхаас эхлээд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангагдаагүйгээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ зарим үзүүлэлтийг шинжилдэггүй бүр эмийн хэрэглэх хүчинтэй хугацааг хаяглалтад бүрэн тусгадаггүй гээд айхтар ноцтой зөрчлийг энэ шалгалтаар илрүүлжээ. Хамгийн хэцүү нь бид ямар ч баталгаагүй эм хэрэглэдгийг  үүнээс харж болж байгаа юм.  Цаашлаад манайд аль эмийг хэрэглэхийг хориглосон, хориглоогүйг ч мэдэх боломжгүй байдаг гэнэ. Гэхдээ үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага биш ЭМЯ тодорхой болгох ёстой.

    Асуудлын гол нь яагаад эмийн сангууд хуурамч эм зараад байгаа, эрүүл мэндийн яамны эрх мэдэл энэ гэмт хэргийг таслан зогсоохын төлөө юу хийж байгаа нь сонирхолтой санагдаж байна.

    Мэргэжлийн хяналтын байцаагчид цөхрөнгөө барсан хоолойгоор ЭМЯ-нд хандан ингэж хэлж байна.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж зөрчил илрүүлдэг ч ЭМЯ энэ тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй. Өмнөх жил мэргэжлийн хяналтын байгууллагаас 9 ноцтой зөрчлийг илрүүлээд ЭМЯ-нд хүргүүлсэн ч энэ жил нэгээс бусад зөрчлийг нь арилгаагүй л байна. Үүнээс харахад л Эрүүл мэндийн яам хэрхэн ажлаа хийдэг нь мэдэгдэнэ. Зөрчлийг илрүүлээд өгч байхад хариуцсан яам нь ажлаа хийхгүй байна. Одоо яах ёстой юм бэ? Мэргэжлийн хяналтынхан зөрчлийг нь илрүүллээ. Тиймээс энэ тал дээр яам бусад хяналтын байгууллагатай хамтарч идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

    Шалгалтын үр дүнг тухай бүрт нь яаманд хүргүүлдэг ч нөгөө хэд нь огт арга хэмжээ авч ажилладаггүй нь мэргэжлийн хяналтынханы урмыг хугалж орхисон нь энэ аж. Нэгдүгээрт эмийн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас тусгай зохицуулалтгүй ажилладаг нь өнөөдөр  эм, хор нь ялгагдахгүй зүйлийг хяналтгүйгээр зарахад хүргэжээ. Эмийн сан ажиллуулах хүсэлтэй хэнд ч хамаагүй зөвшөөрлийг олгоод явуулдаг. Тэгээд эмээ зарна уу, хороо зарна уу манайд хамаагүй гээд орхидог учраас энэ олон замбараагүй эмийн сан нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй болж орхисон байна.

Цаашид эмийн жорыг цахимжуулах шаардлагатай

    ЭМЯ-нд хяналт шалгалт явуулах эрх нь байдаг. Тиймээс ойрын хугацаанд яамны зүгээс эрүүл мэндийн сангийн бөөний төвүүдэд шалгалт хийх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байна. Манайд жороор эм олгодог эмийн сан байдаггүй. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээг бий болгохын тулд эмийн жорыг цахимжуулах ажлыг хийхэд л уг зөрчил арилах юм. Хэрвээ эмийн урсгалыг цахимжуулах юм бол хэн гэдэг өвчтөн, ямар эмчид, ямар өвчний оноштойгоор үзүүлж, ямар эм уух гэж байгаа мэдээлэл нь эмийн санчид ирэх юм. Эмийн санч тус мэдээллээр эмээ олгоно гэсэн үг. Мөн бүх эмийг даатгалаар олгодог болчихвол жороор эм олгогддоггүй байдал мөн адил үгүй болно. Учир нь жортой байж л даатгалын эмийг авдаг.

    Энэ мэтээр даатгалын системээ төгөлдөржүүлж бодлогын шинж чанартай ажлыг хийж эхлэхгүй бол хүний эрүүл мэнд тээр хойно орхигдож ард иргэд баталгаагүй эмэнд хууртагдсаар байна Эрүүл мэндийн сайд аа. Ямар ч гэм зэмгүй нялх амьтан хуурамч тариа, дусал хийлгүүлээд энэ хорвоог орхиж байна.

    Эм тариаг ил далд оруулж, өвчтөндөө эм шахдаг салбарынхаа хүмүүсийг та нэг сайхан цэгцлээдэх. Эмийн сангуудаад гэнэтийн үзлэг хийж, нийт эмийнх нь хэдэн хувь нь хуурамч байгааг эмийн сан бүрээр нийтэд зарла. Дараа нь тэр эм хаанаас гараад ирснийг илрүүл. Энд ямар ч будлиан гарахгүй, яагаад гэвэл хулхи эм зарсан мөнгө нь хулхидагч эзэндээ төөрөхгүй очдог. Тэгээд хэний зөвшөөрлөөр орж ирснийг нь тогтоо. Хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй бол Хил, гаальтайгаа ярь.

    Яагаад хувь хүн гар тээшиндээ гадаадын эм тариа оруулж ирээд байгааг асуу. Дараа нь татвар төлж байгаа эсэхийг нь тогтоо. Эмийн сангууд эмэн дээрээ яагаад үнээ тавихгүй байгааг бас асуу. Энэ мэт таньд хийх ажил их байна.  
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (103.26.194.95)
    Huviin emnelgiin emch nar uursduu l emee zardag uzuulsen bolohoor yaj ch chadahgui avdag unetei yostoi batalgaagui huviin emch nar em zarah erhtei yu!?
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    yamaar ch yum be dee. bid bol emnii l turshiltuud yum daa
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Яаанаа ямар аймар юм бэ. Одоо тэгээд эм уухгүй яаж эдгэх вэ?
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    good
    2013 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 4 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 3 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 38 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 35 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 46 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК