“Щ, Ь, Ъ, Й” гэсэн үсгийг монгол хэлний цагаан толгойноос хасах саналыг хэсэг эрдэмтэн гаргасан нь хэл ам дагуулаад байгаа билээ. Засгийн газрын 135 дугаар тогтоолын дагуу монгол хэлний толь бичиг боловсруулах баг ажиллаж байгаа аж. Тус ажлын хүрээнд уг асуудлыг хөндөн ярьсан байна. Уг ажлын хэсгийг БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг ахалж байгаа гэнэ. Яригдаж буй цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай асуудал нь ажлын хэсэгт байгаа нэг эрдэмтний дэвшүүлсэн санаа гэдгийг тэрбээр хэллээ. Түүнээс биш түүнийг нь дэмжсэн, албан ёсны баталгаажсан зүйл биш гэнэ. Ажлын хэсгийнхэн шинэ дүрмээ боловсруулж нэгдсэн нэг санал гаргасаны дараа шат шатанд хэлэлцэж Засгийн газарт өргөн барих юм байна.. Тэр үед дөрвөн үсгийг хасах үгүй нь тодорхой болох аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)