![8 8](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2013/11/db1616729c889d5a/0dbe44cbd481843boriginal.jpg)
Энэ төв нь Богдхаан уулын Хүрэлтогоотын аманд далайн түвшнээс 1620м өндөрт оршдог бөгөөд энд ирснээр нарны аймгийн гарагуудыг 250 дахин томруулж харах боломжтой юм. Монголд шинжлэх ухааны бүх төрлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан социализмын үеэс хойш энэ төв олон нийтэд төдийлөн нээлттэй ажиллаагүй юм. Цаашид энэ төв иргэдэд нээлттэй болж төлбөртэйгээр од эрхэс дурандуулан одон орон судлалтай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулж байх гэнэ.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг Одон орон судлах оргилд зочилж иргэдийг Богдхан уулын эрүүл цэнгэг агаарт орших Одон орон судлах оргилд гараг ертөнцөөр аялж, амралт чөлөөт цагаа шинэлэг хэлбэрээр өнгөрөөхийг уриалсан байна.
![3(11)](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2013/11/66f87b2a6cad649c/6cd73a90f11971eforiginal.jpg)