Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болно

2013-11-15
0
ЖИРГЭХ
Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.
   p189daafbk1ufo1e1mhs1ov61imt1 Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.

-Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл боломж бололцоогүй байсан. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх нь байвч нөхцөл нь бүрдээгүй байсан гэсэн үг. Энэ удаад нийслэлийн иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо амьдарч байгаа болон гадаадад амьдарч байгаа иргэд дээрх байршлуудад газар өмчлөх өргөдөлөө явдал чирэгдэлгүйгээр өгөх нөхцөл боломжийг бий болгохын тулд онлайнаар газар өмчлөх өргөдөл хүлээн авдаг болно.

-Онлайнаар бүртгүүлж буй иргэн өмнө нь газар өмчилж байсан бол яах вэ?
-Цахим хэлбэрээр өргөдөл авахын тулд манайх Нийслэлийн мэдээлэл технологийн газарт захиалаад программыг нь хийлгэж байгаа. Уг программ нь бэлэн болоход 52 байршлын аль нэг байрлалд газар өмчлөхөөр сонирхсон иргэд тухайн байршлаасаа дараад шууд бүртгүүлэх боломжтой болно гэсэн үг. Ингэж бүртгүүлэхэд тухайн иргэний талаар лавлагаа нэхнэ. Учир нь Монгол Улсын иргэн үнэ төлбөргүйгээр нэг удаа газар өмчлөх эрхтэй байдаг. Тиймээс тухайн иргэнийг өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газар өмчилсөн эсэхийг регистрийн дугаараар нь шүүгээд мэдэгдэнэ. Хэрэв өмнө нь газар өмчилсөн байвал “уучлаарай та өмнө нь газар өмчилсөн учир таныг бүртгэх боломжгүй байна” гэдэг хариуг өгөх болно.

-Өмнө нь  газар өмчлөөгүй байсан иргэд бол шууд бүртгүүлээд газар өмчлөх эрх нь нээгдэх боломжтой болох юм байна. Тийм үү?
-Улаанбаатар хотын иргэд Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт газар өмчлөх боломжтой. Тиймээс өмнө нь газар өмчилж аваагүй бол тухайн иргэнээс холбогдох мэдээллээ оруулахыг мэдэгдээд онлайнаар бүртгээд авна. Түүний дараа тухайн иргэд яг аль байрлалд газар өмчлөх эрхтэй болсон талаар мэдээлэл очино. Тиймээс мэдээллийг авсан иргэд харьяа дүүргийнхээ газрын албанд материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Учир нь хуульд цаасаар бичиг баримтыг нь бүрдүүлсэн архив байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс холбогдох цаасан материалуудыг газар өмчлөх бололцоо нь бүрдсэн тохиолдолд л өгдөг болох юм. Ер нь сүүлийн үед бүх л зүйлийг онлайнаар бүртгэдэг болоод байгаа. Тухайлбал, ерөнхий боловсролын элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг онлайнаар бүртгэж байна. Тиймээс манай иргэд энэ талын мэдлэгтэй болчихсон.

-Онлайнаар өргөдөл хүлээн авах болж байгаа нь ямар давуу талтай юм бэ?
-Өмнө нь газар өмчлөх өргөдөл хүлээн авахад их хүндрэлтэй байсан. Учир нь хаана ямар газар өмчлүүлэх гэж байгаа талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлэл авсан хэдэн зуун иргэн дугаарлан зогсч өргөдөл өгдөг. Мэдээж газар нь хэмжээтэй, хязгаарлагдмал нөөцтэй байдаг. Тиймээс 1000 иргэнд газар олгоно гэсэн тохиолдолд эхний 100 хүн тус бүр 10 өргөдөл өгөөд тухайн газрын хэмжээ дуусчихдаг байх жишээтэй. Гэвч өглөөнөөс орой болтол дугаарлан зогссон иргэдийн өргөдлийг манай ажилчид авахаас өөр аргагүй байдал үүсдэг. Тиймээс ч иргэдийн өргөдөлийг нь хүлээн авч дарагдуулах, хугацаа их алдах зэрэг хүндрэл чирэгдэл их гардаг. Энэ мэт асуудлыг таслан зогсоох үүднээс иргэдийг цаасаар өргөдөл гаргахыг зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, цахим хэлбэрээр өргөдөл авч эхлэх нь төрийн байгууллагын албан тушаалтны оролцоогүйгээр газар өмчлөх өргөдлийг хүлээн авна гэсэн үг. Улмаар хүнд суртал, авлига гэсэн хардалт сэрдэлт үгүй болно. Учир нь ямар ч албан тушаалтны оролцоогүйгээр компьютер шууд хуваарилна. Тухайлбал, тухайн ажилчдыг танил хүнийхээ өргөдлийг аваад, миний өргөдлийг дарагдуулчихлаа гэх зэрэг хардалтууд үгүй болох юм.

-Хэзээнээс иргэдээс онлайнаар газар өмчлөх өргөдлийг  нь хүлээн авч эхлэх вэ?
-Иргэдэд өмчлүүлэх боломжтой болсон 52 байршлын байр зүйн зургийг захиалаад хийлгэж байгаа. Ирэх оны газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар саналаа өгсөн. Байр зүйн зураг бэлэн болсоны дараа тухайн байршилууд дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийнэ. Өөрөөр хэлбэл, хаана нь сургууль, цэцэрлэг байрлах, хаана нь эмнэлэгийг нь барих зэрэг бүр төлөвлөлтүүдийг хийнэ. Ингэсэнээр хэдэн иргэнд газар өмчлүүлэх тоо, хэмжээ нь тодорхой гарна. Үүний дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлээд явна. Төлөвлөж байгаагаар ирэх хавраас уг асуудал ажил хэрэг болоод явах байх.

-Газар эзэмших болон өмчлөх зэрэг ямар ажил хийгдэхгүй зогсоочихсон байгаа гэсэн үү?

-Иргэдийн дунд бага зэрэг төөрөгдөл яваад байна. Уг нь газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг ажлууд хэвийн явагдаж байгаа. Зөвхөн шинээр газар олголтыг зогсоочихсон юм.

-Шинээр газар олголт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?

-НИТХ-аас иргэд газар эзэмшүүлэх эрх олгох тухай журам батлагдчихвал ямар журмаар яаж олгох нь шийдэгдэнэ. Тиймээс иргэд шинээр газар олголт л зогссон гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд орсон иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа түр зогсоосон байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК