Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” уулзалт болж байна

2013-11-08
0
ЖИРГЭХ

BSN_1518 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын шинэтгэлийн Үндэсний хороо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

 Уулзалт, зөвлөгөөнийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ, өнөөдөр дэлхий нийтэд газрын гаралтай болон бусад био бүтээгдэхүний хэрэгцээ эрс нэмэгдэж хүн амын хүнс, тэжээл, бусад хэрэглээг хангах асуудал хурацаар тавигдаж байгаа энэ үед манай орон ч мөн газрын ашиглалтыг сайжруулах, хамгаалах талаар газрын харилцаанд шинэчлэл хийх шаардлага зайлшгүй гарч байгааг онцлоод, энэ үүднээс газрын талаарх багц хуулийн төсөл боловсрогдон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрээр манай улсын газрын нэгдмэл сангийн ангилал бүр нь байгаль орчны, хөдөө аж ахуйн, уул уурхайн гээд улс, орны бүхий л салбарын үйл ажиллагаатай шууд холбогдож байдгаараа аль нэг тодорхой салбарын газрын харилцааг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байгааг тодорхой жишээн дээр тайлбарлав.

 Энэхүү уулзалт, зөвлөгөөнд БХБЯ, ҮХААЯ, БОНХЯ, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар, Нийслэлийн газар, өмчийн харилцааны алба, ГХГЗЗГ, ШУТИС, ХААИС, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл оролцож байна.

  Зөвлөгөөний эхэнд “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдвээр Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Ням илтгэл тавилаа. Газрын нэгдмэл сангийн зорилго нь газрын ашиглалт, хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Иймээс газрыг үндсэн зориулалтын дагуу ашиглуулах, хяналт тавьж ажиллах нь чухал гэдгийг тэрээр хэлж байсан. Мөн төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлого стратеги байхгүй, удирдлагын бүтэц зохион байгуулалт сул, улядаа холбоогүй, газрын харилцаанд оролцогч байгууллагын чиг үүргийн зааг ялгаа тодорхойгүй, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хэрэгжүүлэлт сул, газрын бүртгэл, кадастрын нэгдсэн системгүй, газар ашиглалт, хамгаалалт, зохион байгуулалт менежмент байхгүй байгааг шүүмжилж, Галбын говьд уул уурхайн компани, говийн малчдын хооронд үүсч байгаа зөрчил маргааны талаарх бодит жишээг баримтаар дэлгэн үзүүлсэн юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт хөдөө аж ахуйн ангилалд хамаарах газар дээр суурин бий болгосноор газрын нэгдмэл сангийн ангиллын зориулалтыг зөрчиж байгаа ажээ. Цаашид газрын болон бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог зөв эрэмбэлэх, хуулийн болон мэргэжлийн хяналтыг сайжруулах, газрын үндсэн ангилал шилжүүлэх тухай хууль санаачлах, газар өмчлөх, эзэмших, ашиглах тухай эрх зүйн зохицуулалтын хүрээ, хязгаарыг зөв тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцоллоо.

 Уг зөвлөгөөнд газрын нэгдмэл сангийн аль нэг ангиллын газарт явагдаж байгаа аливаа үйл ажиллагааг бодлогын болон технологийн түвшинд удирдан зохион байгуулж байгаа яам, салбараас тухайн ангиллын газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ, бусад ангиллын газартай үүссэн давхцал, маргаан, тулгарч байгаа хүндрэлийн талаар хэлэлцэж гарсан тодорхой саналууд Газрын тухай багц хуулийн төсөлд тусна гэж үзэж байгаа юм. Мөн зөвлөгөөний үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж цаашид авах арга хэмжээг тогтоох ажээ.

  Уулзалт, зөвлөгөөн өнөөдөр үдээс хойш өндөрлөх бөгөөд “Монгол Улсад ҮОЗМДБ байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт” сэдвээр ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын талаар “Газар дэлхий” ТББ-ын газар зохион байгуулагч К.Жигжидсүрэн, “Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалын өнөөгийн байдал” сэдвээр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, “Ашигт малтмал хайх, ашиглах газрын сан-тулгамдсан асуудлууд” сэдвээр УУЯ-ын СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, “Зам харилцааны салбар дахь газрын ашиглалт, хамгаалалт” сэдвээр ЗТЯ-ын СБТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням, “ Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь” сэдвээр Ногоон алт төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, “Газар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, уялдааг хангахад шаардагдах арга хэмжээ” сэдвээр Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн Эрхийн төслийн мэргэжилтэн Ц.Дашзэвэг, “Кадастрын бүртгэлийн систем” сэдвээр Топмал ХХК-ны захирал Д.Баттогтох нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 14 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК