Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэнэмэл иргэдээс хот төлөвлөлтийн инженер, онгоцны нисгэгч, цагдаагийн офицер нийгэмшиж байна

2013-11-08
0
ЖИРГЭХ
Тэнэмэл иргэд гэхээр л уранхай ноорхой хувцастай, архины эхүүн үнэр үнэртүүлсэн эр, эм, хөгшин залуу нь мэдэгдэхгүй хүмүүс санаанд буудаг шүү дээ. Тэгвэл эдгээр иргэд бидний л адил өсөж торниж эцэг эхийн хайртай хүүхэд, хэн нэгний дурлалт залуу /хүүхэн/ байсан гэдгийг бид мартаж болохгүй. Тэд сурч боловсорч, ханьтай болж, бяцхан хүүхдүүдийн эцэг, эх болсон ч “архи”  гэдэг хатуу тоглоомонд донтсоноор амьдралаа сүйрүүлж, өөрийгөө алдсан байдаг.
    Тэнэмэл иргэд гэхээр л уранхай ноорхой хувцастай, архины эхүүн үнэр үнэртүүлсэн эр, эм, хөгшин залуу нь мэдэгдэхгүй хүмүүс санаанд буудаг шүү дээ. Тэгвэл эдгээр иргэд бидний л адил өсөж торниж эцэг эхийн хайртай хүүхэд, хэн нэгний дурлалт залуу /хүүхэн/ байсан гэдгийг бид мартаж болохгүй. Тэд сурч боловсорч, ханьтай болж, бяцхан хүүхдүүдийн эцэг, эх болсон ч “архи”  гэдэг хатуу тоглоомонд донтсоноор амьдралаа сүйрүүлж, өөрийгөө алдсан байдаг. Сэтгүүлч би ч архичин, тэнэмэл, гудамжны хүн гэхээр л боловсрол мэдлэггүй, харж хандах хүнгүй, нийгмийн хог шаарууд мэт  төсөөлдөг байлаа. Гэвч энэ удаагийн хийсэн сурвалжлаагаараа тэр хүмүүсийг бага ч гэсэн өөр өнцгөөс харж магадгүй тэдэнд чадах бүхнээрээ  тусалмаар санагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
DSC_0579

Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, амьдралыг нь сайн сайхан болгохоор ажиллаж буй цөөхөн хэдэн байгууллагын нэг “Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ-ыг зорилоо. Гаднаас нь харахад цэмцгэр айл гэлтэй нэгэн хашаа, байшинд тэд 23-уулаа амьдардаг юм байна. Зөвхөн эрчүүд байдаг атлаа хашаа, байшин нь их цэвэрхэн, дулаахан. Нэг давхар дотроо цөөн хэдэн өрөөтэй энэ байшинд тэд эвээ олоод л амьдарч байгаа нь энэ аж. Унтлагын өрөө, том өрөө, гал тогоо, үүдний өрөөтэй энэ байшин түрээснийх. Сард овоо хэдэн төгрөг зулгаачихна. Гэвч улс орны эзэн, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдээ эрүүлжүүлэхийн тулд тэд хичээн ажиллаж буйг хөндлөнгөөс харсан хэн ч хэлэх биз ээ.
DSC_0547
“Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ-д Хот төлөвлөлтийн инженер, онгоцны нисгэгч, цагдаагийн офицер  нийгэмшиж байна гэвэл та итгэх үү.

Тэд өөрсдийнхөө  төлөө тэмцэж байна гэдэг гуравхан үгээр энэ удаагийнхаа сурвалжлагыг эхлүүлье. Айлын гэрийн өмөг түшиг болж, гал голомтоо бадрааж явах ёстой энэ эрчүүд “муруй гишгэж нүхэнд ойчсон” ч эргэн хүн болох гэж хичээж байна. Тэд алдсан ч, архиар амьдралаа сольсон ч эргэн хөл дээрээ босохоор тэмцэж байгаа юм.  Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь дээд боловсролтой, сайхан амьдрал, ажил төрөлтэй байсан. Гэвч нэг л өдөр очих оронгүй, ойлгох анд нөхөргүй,  ой гутмаар нэгэн болж хувирсан. Хамгийн сонирхолтой нь тэд нийгэмшиж эхлэхээсээ өмнө “би архичин биш, арай ч тэнэмэл иргэн болчоогүй байна аа” гэдэг үгийг өөртөө дахин дахин хэлж байсан байгаа юм. Харин бодит амьдрал дээр тэд хэзээ ч засал авахгүй тэнэмэл иргэд, хогийн хулгайчид, гудамжны гэх тодотголтой хүмүүс болсон байдаг.

“Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ-д Хот төлөвлөлтийн инженер, онгоцны нисгэгч, цагдаагийн офицер  нийгэмшиж байлаа. Тэд байртай, машинтай, эхнэртэй, хүүхэдтэй, эцэг эхтэй байсан. Харин одоо юу ч үгүй шарх сорви болсон бие, үлдсэн амьдралаа шинээр эхлэе гэсэн сэтгэлтэй л үлдсэн.
DSC_0549
Гар хуруугаа тас хазуулсан, хүн хутгалсан, хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс ч нийгэмшиж байна
Манай сурвалжлах баг эдгээр иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Сонсоход зүрх шимшрэм, итгэхэд тун хэцүү энэ түүхтэй уншигч таныг тун удахгүй золгуулна. Харин одоо тус төрийн бус байгууллагын менежер Н.Эрдэнцогт юуг онцлов.

Аав эрүүл бол эхнэр, хүүхэд эрүүл байна. Нэг гэр бүл эрүүл бол улс орон амгалан гэдэг үгээр тэрбээр яриагаа эхлэв. Н.Эрдэнэцогт “Нийгэмшүүлэх хөтөлбөрт гэмт хэрэгт өртөж, гэмт хэрэг хийж байсан гээд л янз бүрийн хүмүүс хамрагдана. Тухайлбал, гар хуруугаа тас хазуулсан, хүнтэй зодолдож танхайрч ял зэмлэл хүртсэн, архиныхаа мөнгийголох гэж хулгай хийдэг хүмүүс нийгэмшиж байна.  Тэд ирэхээсээ өмнө гэмт хэрэг үйлдэж, халдлагад өртөж байсан ч нийгэмшиж гарсныхаа дараа янз бүрийн хэрэг төвөгт орооцолддоггүй.  Сонирхулахад, хоригдож байгаад суллагдсан иргэд сэтгэл санаагаар унаад ч тэр үү, нийгэмшиж чадахгүйгээсээ архинд орж улмаар давтан гэмт хэрэг үйлдэх нь их. Манайд ч хоригдож байгаад архинд донтож, гудамжинд гарсан иргэд ирж байсан. Тэд “би ахиад нөгөө газартаа орох гээд байна. Би ахиж тийм хар амьдралаар амьдармааргүй байна” гэж гуйдаг. Ер нь ажиглаад байхад айлын эрх дураараа хүүхэд архинд орсон байх нь их. Тэр дундаа айлын ууган, бага, ганц хүүхдүүд архинд донтож, гудамжны тэнэмэл иргэн болсон байдаг нь Монголчуудын хүүхдээ буруу эрхлүүлдэгтэй холбоотой байж мэдэх юм”.
DSC_0578
Ж.Батдэлгэр: Ээж маань гаднаас нь харахад эрүүл хүн яваа юм шиг харагдаж байгаа ч надад итгэх сэтгэл, итгэлийнх нь үүд хаагдсан байсан
Өдгөө 37 настай Ж.Батдэлгэр нь санхүүч мэргэжилтэй. Тэрбээр наймдугаар ангиасаа л архитай нөхөрлөсөн. Эхлээд бага багаар сонирхолын журмаар уудаг байсан ч энэ нь архинд донтох эхлэл нь байсан. Ж.Батдэлгэр нийгэмшүүлэх төвд ирэхээсээ өмнө өөрийгөө арай ч архичин болчоогүй байна л гэж бодож байсан гэдэг. Арван жилээсээ л баар цэнгээний газраар их орж, зугаа цэнгэл хөөдөг нэгэн байжээ. Архинд орсон хүн солиордог. Тэгвэл Ж.Батдэлгэр ч солиорч, нүдэнд нь хий зүйл харагддаг байсныг хэлж байв. Тэрбээр архинаас гаргах эмчилгээг хийлгэж Наркологийн эмнэлэгт хүртэл хэвтэж байсан ч тэр нь түр зуурын л үйлчилгээтэй байсан гэдэг. Нийгэмшиж чадаагүй, сэтгэлзүйгээрээ архийг жигшиж чадаагүй хүн архинаас гарч чаддаггүй гэдгийг ч онцлов.

Untitled Ж.Батдэлгэр: “Би ээжтэйгээ цуг амьдардаг байсан ч ээжийгээ цөхрөөсөн. Ээж маань намайг гадаадруу сургуульд хүртэл сургаж, ажил ч хийлгэдэггүй байсан. Харин үүний хариуд би зүгээр л устгадаг, сүйтгэдэг хүн болж хувирсан. Ээж маань гаднаас нь харахад эрүүл хүн яваа юм шиг харагдаж байгаа ч надад итгэх сэтгэл, итгэлийнх нь үүд хаагдсан байсныг би мэдэрсэн. Ингээд ээждээ төвөг болохгүй гээд би бүр л гудамжныхаа амьдралруу гарсан. Орцонд хононо. Архиа уухын тулд  супермаркетаас хулгай хийнэ.

Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Гэвч мэргэжлээрээ ч ажлаагүй” дидломны гол” болсон. Харин ээжийнхээ буянаар Европоор орноор аялж байсан. Гэхдээ ямар сайхан хүн байсан ч архины замаар л явж байгаа бол бүгд нэг л нүхэнд унана. Ямар ч дарга сайд байсан, ядуу тарчиг байсан тэд нэг л замаар явсаар унадаг. Тухайн хүн нэг л савнаас гаргаж байгаа архийг янз янзын амаар л ууж байгаагаараа ондоо болохоос бусдаараа яг ижил. Тиймээс архинаас өөрийгөө татаад авчихсан хүн л хожно. Архи хүний эд эсийг үхүүлж, гутранги байдалд оруулдаг. Ер нь айлд бэлэг тэмдэг маягаар л байж байдаг ганц эрэгтэй хүмүүс эрхэлж явж байгаад буруу замруу орох нь их. Мөн эрэгтэй хүн сэтгэлийн хатуужил муу байдаг учир гэр бүлд ямар нэг хагацал зовлон тохиолдвол сэтгэлээр унаж явсаар архинд ордог талтай. Гэвч ухамсартай хүн гэдэг өөрийгөө юунаас ч татаад гаргачихаж чадна. Оройтоогүй дээрээ ухаарч ганцхан олдох амьдралаа нүхэнд унахгүйгээр л явахыг залуучууддаа захиж байна” гэв.

Ийн тус төвийн нийгэмшиж буй хүмүүсийн санал бодлыг сонсоод энэ удаагийнхаа сурвалжлагыг өндөрлөсөн юм. Харин дараагийн удаад гэр бүлээрээ нийгэмшиж байгаа хийгээд архинаас болж үр хүүхдээсээ хагацсан эх хүн хэрхэн амьдрахын тулд өөрөө өөртэйгээ тэмцэж байгааг хүргэх болно.

Гагцхүү тэнэмэл, архинд донтсон иргэдийг нийгэмшүүлж байгаа нь тэднийг авраад зогсохгүй гэмт хэргийн гаралтыг бууруулж байгаа маш том үйл явдал гэдгийг уншигч та тунгаан бодох биз ээ.
DSC_0571
Тэд гараар эсгий бүтээл урлаж байна
DSC_0564
Тэд эрчүүд ч хоол цайгаа өөрсдөө хийж, гал тогоогоо хариуцна
11111
Тэнэмэл, дур зоргоороо амьдардаг байсан ч ном уншиж, компьютерт суралцаж байна
Untitled-1
Мөн загас тэжээж, цэцэг тарьжээ

Үргэлжлэл бий.                                                                                                                 Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (203.169.54.207)
    та бүхэнд амжилт хүсье. Илүү олон хүнийг нийгэмшүүлээрэй
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • гантуяа (202.70.46.201)
    энэ хүмүүс дээд мэргэжилтэй байсан бол одоо байгаа байдал нь архичин гэсэн нэртэй л болоод байна шүү дээ ерөн сайн муугаа ярихийн бол тамхиний хууль баталснаас архиний хууль баталсан дээр тамхи бол татаад өнгөрнө, архи бол амьдралаа дуусгаад өнгөрнө, утаанд санаа зовоод тамхиний хууль батлаад байгаа юм бол эхлээд төв утааний цэгээ багсгаад хүн хархад энэ нээрээ энийг ингцэн чинь ийм сайхан болсон шүү гэтэл болгочих дараа нь хүн ухамсартай тамхиний хуулийг чинь шинээр хүлээж авхад бэлэн болчино......... төрийн тогойнууд минээ энэ хуулийг хаана хэзээ гаргах вэ гэдгээ бодож сурчаад олон хууль батал даа
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • гантуяа (202.70.46.201)
    энэ хүмүүс дээд мэргэжилтэй байсан бол одоо байгаа байдал нь архичин гэсэн нэртэй л болоод байна шүү дээ ерөн сайн муугаа ярихийн бол тамхиний хууль баталснаас архиний хууль баталсан дээр тамхи бол татаад өнгөрнө, архи бол амьдралаа дуусгаад өнгөрнө, утаанд санаа зовоод тамхиний хууль батлаад байгаа юм бол эхлээд төв утааний цэгээ багсгаад хүн хархад энэ нээрээ энийг ингцэн чинь ийм сайхан болсон шүү гэтэл болгочих дараа нь хүн ухамсартай тамхиний хуулийг чинь шинээр хүлээж авхад бэлэн болчино......... төрийн тогойнууд минээ энэ хуулийг хаана хэзээ гаргах вэ гэдгээ бодож сурчаад олон хууль батал даа
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    Арван жилээсээ л баар цэнгээний газраар их орж, зугаа цэнгэл хөөдөг байсан хүмүүс тэр байдлаасаа гарч чадахгүй явсаар ийм байдалд хүрдэгийн тод жишээ
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    suuliin ued hunduj bgaagui sedviig tanaih hunduj chadjee mongoliin mynga mynga erchuud ingej arhiig jigshij ger ornoo eleg buten shan avch yavah boltuga
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    mongol erchuud arhiig yalj diilj sain saihan amidrach chadna,ene sain duriin baigyylaggiig turuus demjeerei gej husej bn
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Эрчүүдэд (182.160.32.91)
    Эрчүүдээ та нар чаднаа. Амжилт хүсье.
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.54.131)
    Та бүхэнд амжилт хүсье. Та нар чадна аа. Хэдий хожуу ухаарсан ч одоо үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөх хэрэгтэй. Үлдсэн тэнэмэл хүмүүстээ ч тус хүргэх хэрэгтэй. Ийм чухал зүйлийг засгийн газар, төр анхааралдаа авч цааш нь хөгжүүлж, ивээн тэтгэж яваасай даа
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.195.10)
    erchuudee ta nart amjilt husii. Zorisondoo hureerei. Iim baigyyllaga olon olon baigaasai
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.170.67.19)
    Mongolchuud bid vneheer aguu hvmvvs shvv iim baiguullaguud oshoo olon boloosoi. Neg n niitiin toloo niit n negniihee toloo gesen sanaatai vheheer saihan baiguullaga sain hvmvvs baina amjilt hvsie
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Азаа (202.170.69.66)
    Хөөх бас ийм юм байдаг юм уу. Мундаг хүмүүс байдаг л юм байна. Угаасаа ингэж харж хандахгүй бол арай харгис шүү дээ. Амжилт хүсье сэтгүүлч ээ. Энэ олон хар бараан асуудал дундаас үргэлж эерэг, болж бүтэж байгааг л хөндөөрэй гэж хүсье.
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (202.179.26.103)
    tiim shuuuu zov yum bichsen bn amjilt
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • tseb (182.160.4.92)
    odoo l tedniig gehgui bol ulam l ene niigem uls tor tomchuud tedniig gehgui. tsagtaa ed nar ajil mergejiltei saihan humuus bsan bna ene buhnii buruutan gej helehiig husehgui bga ch niigemiin huwsaliin ywtsad ted ajilaasaa halagdah halagdaj uram zorig setgeliig n mohooson n lawtai. setguul ch chamd amjilt urgeljiluulen bicheerei
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • tseb (182.160.4.92)
    hun hunee hairlahgui bol ene niigem bidniig hezeech hairlahgui tiimee bid unaj buder ch hetsuu bga humuusdee chadal bwal sain uilsiin garaaa urgelj sungaj bh heregtei.
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (103.10.21.61)
    amjilt
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (103.10.21.61)
    sain bnshdee unees iluug hiigeerei
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Niigemshij bga bol mash sain bn
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 14 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК