Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмч, багш нар жагсана

2013-11-06
0
ЖИРГЭХ

5ea54a081745c46e102f43da7db1294d_x3Энэ баасан гаригт багш, эмч нар Чингисийн талбайд жагсаал хийхээр болжээ. Энэ тухайгаа тэд өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгалаа.

УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэд хэдэн удаа Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Гэтэл Засгийн газраас ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байгаад эмч, багш нар ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

МҮЭХ-ны зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40 хувиар нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Харин Засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд сууулгаж байгаа юм.

Харин үүнийг МҮЭХ-ынхон дургүйцэн хүлээн авч байгаа. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа “Ирэх жилийнхээ төслийн төсвийг батлахын өмнө ингэж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь дэвшил гэж үзэж байна. Гэхдээ шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Учир нь энэ мөнгө нь илүү задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байна. Өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр энэ асуудлыг дахин төвих болно” гэсэн юм. Мөн сүүлийн гурван жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэх шаардлагатай гэж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны 9 дүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3, нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46,5 хувиар нэмэгдүүлэх нь бодитой үндэслэл гэж МҮЭХ-оос үзэж байгаа.

Удаа дараагийн шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа учир багш, эмч нар цалингаа нэмүүлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж бүгд жагсаалд идэвхтэй оролцоно гэлээ.

Багш, эмч нарын ажлын нөхцөл хүнд, ачаалал ихтэй байдаг атал цалин маш бага байдаг. Тийм учраас эмч нар цалингаа 1-1.2 сая төгрөг, багш нар 600 мянга буюу түүнээс дээш болгохыг хүсч байгаа аж.

Тодруубал цэцэрлэгийн багш нар гэхэд бүтэн 10 цагийн турш 40-50 хүүхэдтэй ажиллаж байж дөнгөж 300 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байнгын зээлтэй байдаг гэдгээ ч тэд хэлж байна.

Эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт хүрч амьдралд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралын наад захын хэрэгцээ болсон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад 2014 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага байгааг эмч, багш нар илэрхийллээ.

Хэрвээ саналыг нь хүлээн авахгүй бол МҮЭХ-ныхон гурван талт хэлэлцээрийн хамтын маргаан өрнүүлнэ гэж байгаа юм. Цаашлаад улс орон даяар ч ажил хаялт зарлаж магадгүй байгаа аж. Засгийн газрын зүгээс 2011 оноос хойш ганц ч удаа  цалинг нэмээгүй байгаа. Харин энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байдаг. Үүнээс үзвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд цалингийн нэмэгдэл огт хамаагүй гэж МҮЭХ-ныхон хэлж байна.

МҮЭХ-ныхон улсын төсөв батлагдахаас өмнө цалинг нэмэх шаардлагаа хүргүүлж Засгийн газарт боломж олгосон. Харин цалинг нэмэх боломжийг Засгийн газрын зүгээс гаргах ёстой гэж МҮЭХ-ныхон үзэж байгаа аж.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.72.245.194)
    Эмч нар ичээчээ тэрний оронд хэдэн сувилагч нарийнхаа цалин нэм гэвэл арай хүний ёсонд нийцэх байлаа.Жич:Том эмнэлэгүүдийн эмч нар бөөн авилгачид та нар гэмтлийн эмнэлэгийг хэдийг хардаа бүгд эмнэлэгт биш шо д байх ёстой хүн чанаргүй алуурчдыг яам нь дийлэхгүй л байна ш дээ. Багш нар гэж хүүхдээс мөнгө нэхсэн гарууд ер нь сургуулийн төсөв гэж юм байдаг болов уу??? Дандаа хүүхдээс ангийнх нь багшаар дамжуулж мөнгө нэхнэ өгөхгүй бол багш хавчина аргагүй байдалд оруулах юм!!!!! Хэдэн сувилагч нар чинь эрүүл мэндийн яамны хамаг муу муухай цус нөж өтгөн шингэнтэй холилдоод нойргүй шөнөжин гүйгээд авдаг хэд нь хөөрхий юм билээ
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • zow (202.179.20.252)
    zow demjij bn
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 25 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК