Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Петрочайна Дачин Тамсаг” хөрөнгө оруулалтаа 50 хувиар бууруулахаа зарлав

2013-11-06
0
ЖИРГЭХ
“Соко Монгол инк” компани анх Дорнод аймгийн Буйрын XXII талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Монголын Засгийн газрын тогтоолоор “Монгол газрын тос” компанитай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан онцгой эрх авч, 1998 онд газрын тосны анхны нөөцийг илрүүлэн Ерөнхийлөгч асан П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг хар алтаар мялааж байсан түүхэн үеийг монголчууд маань санаж буй биз ээ. Гэвч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан “Соко Монгол инк” компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанид энэ талбайн тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн юм. Үүнээс хойш "Петрочайна Дачин Тамсаг" компани манайд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.
      “Соко Монгол инк” компани анх Дорнод аймгийн Буйрын XXII талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Монголын Засгийн газрын тогтоолоор “Монгол газрын тос” компанитай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан онцгой эрх авч, 1998 онд газрын тосны анхны нөөцийг илрүүлэн Ерөнхийлөгч асан П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг хар алтаар мялааж байсан түүхэн үеийг монголчууд маань санаж буй биз ээ. Гэвч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан “Соко Монгол инк” компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанид энэ талбайн тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн юм. Үүнээс хойш "Петрочайна Дачин Тамсаг" компани манайд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Түүнчлэн ард иргэд энэхүү компанийг Матад сумынхантай шүүхдэлцсэн, байгаль орчинг сүйтгэсэн гэх ШУМ-аар нь багаггүй мэддэг болсон. Тэгвэл манай улсад олон жилийн хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зүгээс өдгөө хууль эрхзүйн таагүй нөхцөл байдал, татварын янз бүрийн тогтолцооноос болж ирэх жилээс хөрөнгө оруулалтаа бууруулна гэсэн байр суурьтай байгаа аж.

DSC_0211Тэгвэл энэ асуудлын хүрээнд "Петрочайна Дачин Тамсаг"-ийн хуулийн зөвлөх Ван Пен юу ярьсаныг хүргэж байна.

 Тэрбээр "“Петрочайна Дачин Тамсаг”-ийн зүгээс Газрын тосны газартай хийсэн гэрээнийхээ дагуу ажиллаж, Монгол Улсын газрын тосны салбарт чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Гэвч төслөө үргэлжүүлэх явцад бидэнд олон бэрхшээл тулгарсан. Тиймээс дараа жилийн хөрөнгө оруулалтыг "Петрочайна Дачин тамсаг"-ийн зүгээс 50 хувиар бууруулна гэсэн байр суурьтай байгаа. Учир нь хууль эрхзүйн орчин хөрөнгө оруулах нөхцөлд маш эрсдэлтэй байна. Тэр дундаа Тамсагийн байгаль орчны асуудал өдөр бүр шахуу л яригдаж байгаа. Улмаар таван удаа биднийг шүүхэд өгч бид төлбөр төлсөн. Тухайлбал, Матад сумын иргэдэд нэг асуудлаас болж гурван удаа төлбөр өгсөн. Гэвч бид шүүхийн дагуу төлбөр өгсөн атал Матад сумынхан авсан төлбөрөө эргүүлэн байгаль орчинд эерэг зүйл хийгээгүй. Харин ч бидний өгсөн төлбөрөөр офиссынхоо ажиллах нөхцлийг сайжруулж, машин унаанд зарцуулсан зүйл ажиглагдаж байгаа. Түүнчлэн зарим төрийн байгууллагууд хууль ёсны бус шаардлагуудыг бидэнд тавьж байна.  Үүгээр зогсохгүй бидний газрын тос олборлож байгаагаас болж газар доошоо суусан гэсэн асуудлыг тавьж байгаа. Гэвч энэ нь байх боломжгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийг бид албан ёсоор мэдэгдэж байна. Улмаар Газрын тосны газраас байнгын төлөөлөгчид бидний үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тиймээс ч бид ямар нэг зөрчил гаргана гэсэн асуудал байдаггүй. Дашрамд хэлэхэд, бидний оруулсан мөнгө өнөөдрийн байдлаар 1.8 тэрбум болж байгаа. Мөн 1997 оноос хойш бид хамтарч ажлаад 1 сая 500 тонн газрын тос олборлосон. Гэвч өртөгөө нөхөж чадахгүйд хүрээд байна.

-Та нарын зүгээс Матад сумынханы нэхэмжилсэн төлбөрийг өгөх нь үндэслэлгүй гэж үзэж байгаа хэрэг үү?
-Энэ төлбөрийг бид төлөх үндэслэлгүй. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой.

-Яагаад үндэслэлгүй гэж үзээд байгаагаа тайлбарлаач?
-Учир нь бид аргагүй албадлагын дор энэ мөнгийг  тушаасан. Нэг зүйл хэлэхэд, энд талбай дээр ажиллаж байсан менежерийг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Өөр зарим зүйлсийг хэлэх боломжгүй байна.

-Яг хэдэн төгрөг төлсөн гэлээ?
-1.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 27-нд төлсөн.

-Энэхүү мөнгийг орон нутагт зарцуулахгүй байна гэсэн. Энэ талаараа?
-Зарим эх сурвалжийн мэдээллээр орон нутагт зарцуулахгүй байгааг мэдсэн. Тиймээс бид дахин давж заалдах бодолтой байгаа.

-Монгол Улсын засгийн газраас хууль эрхзүйн орчинг хүнд байлгаж байна гэлээ. Тэгвэл та нарын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бид 40 хувийн өртөг нөхөлтийг авсаны дараа үлдсэн 60 хувиа Монгол Улсын засгийн газартай хувааж байгаа. Гэвч өнөөдрийн тооцоолсноор бид энэ өртөгөө нөхөхийн тулд 16.5 жилийн хугацаа шаардах болчихоод байна. Тэгэхээр ашиглалтын гэрээний дагуу 20 жил олборлолт хийх эрх байгаа. Гэтэл тав тухгүй хууль эрхзүйн орчин, янз бүрийн татвараас болоод өртөгөө нөхөж чадахгүй явж байна. Яг тооцоогоор бол 100 сая төгрөгний алдагдалд ороод байгаа. Уг нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төсвөө тооцоолсон. Гэтэл өөр төлбөрүүд гарч ирээд байна.

DSC_0281Монголд ажиллах орчин сайжрахгүй байгаагаас "Доншен" компани ч хөрөнгө оруулалтаа татна гэв

Тэгвэл энэ үеэр Монгол Улсад газрын тосны олборлолт хийдэг “Доншен” компанийн гүйцэтгэх захирал Сун Хуа Фүн ч өөрийн санал бодлоо хэлэв. Тэрбээр "Одоогийн байдлаар “Доншен” компанийн олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ бага явж байгаа.  Тиймээс хөрөнгө оруулалтаа янз бүрийн нөхцөл байдлаас болж багасгах шаардлагатай болоод байна. Уг нь гэрээний дагуу олсон ашгаа хувааж байгаа ч Хятадын тал оруулсан хөрөнгөө нөхөж чадахгүйд хүрээд байгаа юм. Учир нь жил бүр манай талаас оруулсан хөрөнгийг нь ихэсгэж байгаа төдийгүй монголд ажиллах орчны асуудал сайжрахгүй байна" гэв. Тиймээс Хятад улсын талаас манай улсад дараа жилээс хөрөнгө оруулах байдлыг зогсооно  гэсэн байр суурьтай байгаа аж.

2051525a85086797original    Тэгвэл дээрх компаниудын дэвшүүлж байгаа асуудлын талаар Газрын тосны дэд дарга Ц.Амараа ямар тайлбарыг өгсөнийг доор сийрүүлье.

-Өнгөрсөн 9 дүгээр сараас УИХ-аас хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг баталсан. Энэ хүрээнд бүх татваруудыг тогтвортой байна гэж заасан. Гэтэл та нарын зүгээс нэмж татвар авахаас айж байна гэсэн утгатай зүйл ярьж байна. Тэгэхээр энэ хуулийн талаар мэдэж байна уу?
-Газрын тосны хууль УИХ-д хуралд өргөн баригдсан байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр Х.Болорчулуун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарчихсан явж байна. Энэ ажлын хэсэгт бүх мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагч зэргээс санал авч байгаа. Өөрөөр хэлбэл, "Петрочайна Дачин Тамсаг" компанийн санал, Занарын холбоо, Геофизикчдын холбоо зэрэг бүх мэргэжлийн байгууллагуудаас саналыг авч байгаа. Энэ саналд татварын орчин тогтвортой байх, татвар нэмэхгүй байх саналыг тавьсан. Тэгэхээр зөвхөн газрын тосны хууль ч биш гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэгт татварын орчин тогтвортой байх ёстой гэдэгт улс төрчид ч гэсэн санаа нийлж байгаа. Гэхдээ хууль бол хэлэлцүүлгийн шатандаа явж байхад хөрөнгө оруулагчид ийн саналаа хэлэлгүй яахав. Эцсийн дүндээ хууль батлагч их хурлын гишүүд маань энэ бүгдийг тунгаана биз. Ер нь НӨАТ, Гаалийн хуульд өөрчлөлт орсныг эс тооцвол бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөр ямар нэг татварын өөрчлөлт одоохондоо гараагүй байна.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ яагаад Монгол Улсад хамгийн ашигтай байдлаар явж байгаа мэт харагдаад байна вэ?

-Тос олсоны маргаашаас Засгийн газар ашгаа аваад эхэлж байгаа. Тэгэхээр өртөг нөхөлтийн зардал одоогоор 40 хувиас хэтрэхгүй байна. Тэгэхээр тос олоод тосоо борлуулсан мөнгөнөөсөө 40 хувийг хөрөнгө оруулсан өртөгөө нөхөж авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олсон бүх ашгаараа өртөгөө нөхөөд ашигтай болоод нэмэхрүүгээ орсоныхоо дараа ашгаа хувааж  эхлэх ёстой гэсэн нийтлэг зарчим байдаг. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим бол тийм биш. Өнөөдөр тос олсон бол биднээс авах ёстой хувиа тэр өдрөөсөө аваад эхэлнэ. Харин энэ компани тухайн өтрөгөө нөхөхдөө 40 хувиараа л ашгаа нөхөж байна. Тухайлбал, Петрочайнагийн хувьд нийт тосны 24 хувийг л Монголоос авч байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.55.182.82)
    estoi hydlaa khitaduud hezeech unen yridag yls bish bid bolovsruulah uildweree oorsdoo bariya
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Irgen (182.160.33.108)
    Ene zasagiin ajillaj bgaa tsarai xaragdaj bna daa
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    aimar yumaaa
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • зайлаачээ (103.9.90.228)
    зайл зайл
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • ЛУЙВАРЧДАД (183.81.169.22)
    АШГҮЙ ДЭЭ,МОНГОЛЫН МИНЬ ХЭВЛИЙ ЖААХАН Ч ГЭСЭН АМАР БАЙГ.МОНГОЛЫН ТАЛД НААЛДАХ АШИГ БАЛГА БЕНЗИНЭЭС ӨӨР БАЙДАГГҮЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ.ХАРИЛЦАН АШИГГҮЙ БОЛ ХААЧИХАД ХОЙЧ ҮЕ ҮР ХҮҮХДҮҮД МААНЬ ГАРГАЖ ИРЭЭД ИДЭГ.БИДНИЙ ҮЕЭР МОНГОЛЫН НУТАГТ ГАЛАВ ЮҮЛЭЭД ДУУСЧИХГҮЙ.
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • hh (202.5.194.79)
    zailaasai
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.78)
    bur zailval taarna
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Болд (202.70.37.202)
    Юугаар херенге оруулчаад 50 татна гд бга юум баялаг ашиглаж байж олборлолтоо 50 хувь бууруулах юмуу тэнэгтэх юм газрынтосны газар гэж дуурцэн газар нэг байна аа
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 25 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК