Хойд Солонгосын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай миний бие биечлэн
танилцсан юм. Бидний очсон Гёнсан цэцэрлэг нь анх 1960 онд байгуулагдаж
2012 оны тавдугаар сард шинэчлэгджээ. Тус цэцэрлэг нь усан сан,
сургалтын өрөө, унтлагын өрөө, хоолны танхим, хөгжмийн танхим зэрэг
нийтдээ 100 өрөө бүхий 4 давхар барилга юм. Гёнсан цэцэрлэгт 5-6 насны 600 гаруй хүүхэд хүмүүждэг. 2012 оны зургадугаар сарын 1-ны өдөр маршал Ким Жөн Ын 11 төрлийн орчин үеийн электрон тоглоомыг тус цэцэрлэгт бэлэглэсэн байна. Хойд Солонгосын алдарт “Ынхасу” хамтлагийн зарим гишүүд тус цэцэрлэгийн төгсөгчид юм. Энд хүүхдийг багаас нь мэргэжлийг нь сонгуулж хичээллүүлдэг. Сонгодог урлаг, биеийн тамир, эмч, багшаас эхлээд энд хүүхэд дуртай мэргэжлээ сонгож бэлтгэгддэг байна. Манайхан эндхийн цэцэрлэгээс суралцах зүйл их байсан гэдгийг ч энд дуулгая. Ингээд цэцэрлэгийн зургуудыг тайлбарын хамтаар хүргэж байна.
Цэцэрлэгийн тоглоомын талбай
Тэд багаасаа хүмүүстэй найрсагаар мэндчилж сурсан байдаг.
Тоглоом бүр нь аюулгүйн хамгаалалттай
Эмч мэргэжлийг сонгосон хүүхдүүдийн өрөө
Мэдээж Ким Ир Сен даргын амьдрал, хүүхэд насыг харуулсан суртал ухуулгын өрөө байна.
Ирээдүйд тамирчин болох хүүхдүүд бэлтгэлээ хийж байна.
Сонгодог урлагийн ангийхан.
Мэдээж тэд сайн дуулж, хөгжимддөг.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)