Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Зориг:Шүүн таслах ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хадгалах нь чухал байна

2013-10-31
0
ЖИРГЭХ

 index   Шүүхийн тухай багц хууль 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа, иргэдийн бахархал нь болсоор ирсэн шүүхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас эргэж, Та бид түүний гэрч нь болж байна.

Хүний төрөлхтөний ухамсрын нийтлэг зүй тогтол нь шинэ тутам бүхнийг бэхжүүлэхэд, нэгэнт үүсэн бүрэлдсэн бүтэц, зохион байгуулалтыг төлөвшүүлэхэд, хөгжил-төлөвшлийн хүрсэн ололтоо өөрчлөн шинэчлэх 3 цагийн хэлхээст хөтлөгддөгтэй маргах хүн үгүй бизээ. Монголын шүүх ч энэхүү зүй тогтлоос ангид орших аргагүй юм.

Орчин цагийн дүр төрх, төлөвшлөө олсноос хойш Монголын шүүх 102 жилийг улируулжээ. Энэ бол их биш ч бага бус хугацаа мөн. Өнгөрсөн түүх, оршин буй орчин, алс хэтийн төлвийг тандаж, дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдөж, туршигдсан түгээмэл жишгийг баримжаалж, хамгийн чухал нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгааны бодит эрэлтэд тулгуурлан шүүх дэх өнөөдрийн шинэчлэл өрнөж байна. Хүрсэн амжилтаа ахиулан бататгаж, шинэчлэхийн тулд Та бидэнд ухрах зам үлдээгүйтэй санал зөрөх шүүгч, шүүхийн захиргааны ажилтан үгүй байхаа.

Бидний эцсийн зорилго, тэмүүлэл бол хүний эрх, эрх чөлөө шударга ёсны  мөнхийн манаа нь юм. Тиймээ, хариуцлагатай, түүхэн энэ цаг үед алдаж, умартах ёсгүй Та бид шүүхийн шинэчлэлийг алгуурлалгүй бас алдаа гаргахгүй хийж дуусгахыг шинэчлэлийн бодит хэрэгцээ нь шаардлага болгож байна.

Шинэчлэлийг хэрэгжүүлэх бидний үйл хэрэг нь шүүхийн түүх, түүний амжилт ололт, алдаа сургамж, Монгол төрийн цадиг бичээст шууд хамаатай торгон мэдрэмж, ухааны ур, эвлэхийн дүй шаардсан нарийн ажил билээ.

Тиймээс би Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг эрхэлдгийн хувьд, шүүхэд элэг дасч, шүүхийн төлөө сэтгэл минь зовнидгийн хувьд Та бүгдэд доорхи захидлыг дайлгаж байна. Шүүхийн тухай багц хуулийн дагуу шинээр зохион байгуулагдах шүүх, түүний байршил, тэдгээрт ажиллах болон өмнөх байршилдаа үлдэж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтны шилжилт, хөдөлгөөн, хүний нөөцийн хөдөлгөөн, өөрчлөлттэй холбогдуулан:

    Шүүн таслах ажиллагааг хуулийн хугацаанд нь, зохих журмын дагуу, тогтоосон харъяалал, байршил, шүүхэд нь ердийн журмаар шийдвэрлэж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хадгалах нь чухал байна. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шүүн таслах ажиллагааг зориудаар удаашруулах, аливаа хэргийн хугацааг сунгах, хэргийг шийдвэрлэхгүй байх, эсхүл богино хугацаанд, яаран сандран шийдвэрлэх, тодорхой зохион байгуулалтын ажлаас урьтах, цаг хожих, түүнээс өрсөх зэрэг нь шүүн таслах ажиллагааны чанарт, хамгийн гол нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж болзошгүй юм. Иймд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагааны тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах үүднээс эрүү, иргэн, захиргааны хэргийг тус тусын процессийн хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

    Аливаа өөрчлөлт, хөдөлгөөн, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг албан ёсны эрх зүйн баримт бичигт үндэслэн, түүн дэх тодорхой аргачлал, хугацаа, журмын дагуу шүүн таслах ажиллагааг шинэ багц хуульд нийцүүлэх шаардлагатай байна. Аливаа цуурхал, хэн нэгний хувийн үзэл бодол, дам яриа, шүүмжлэл, явуулга, хатгалгад авталгүй шинэчлэлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Шүүн таслах ажиллагаанд холбогдох эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулахаас батлагдах хүртэл нь тэдгээртэй сайтар танилцан, байнгын мэдээлэлтэй байж, шүүн таслах болон шүүхийн захиргааны удирдлагын талаарх холбогдох төслүүдэд зохих журмын дагуу, тодорхой байдлаар, хамгийн гол нь хууль дээдлэх зарчмын үүднээс хандаж саналаа өгч байхыг зөвлөе. Энэ нь эцэстээ Та бидний шүүн таслах болон бусад ажиллагаанд шууд хамааралтай төдийгүй эрх зүйн баримт бичгийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, бодит эрэлт хэрэгцээ, зүй тогтолд тулгуурлан бүтээгдэх учиртай бөгөөд энэ нь гагцхүү шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаар хязгаарлагдахгүй иргэд, бусад хуульчдад ч хамаатайг тэмдэглэх нь зүйтэй.

    Цөөнгүй тооны шүүх, шүүгчид шинээр тогтоогдсон байршилд шилжиж болон шинээр томилогдон ажиллахаар боллоо. Энэ нь шүүхийн захиргааны ажилтанд ч хамаатай болж байна. Үүнтэй холбогдуулан хэрэг, бусад эрх зүйн баримт бичгийг болон эзэмшиж, ашиглаж байсан тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зохих журмын дагуу хүлээлгэн өгөх, хүлээн авах, энэ талаар тогтоосон баримт үйлдэж ажиллаарай. Шилжилт хөдөлгөөний энэ зурвас үед хавтаст хэргээс болон бусад баримт бичгүүд, эд хогшлоос нэг ч хуудас баримт, ширхэг ч боолт дутах, үрэгдэх ёсгүй юм шүү. Мөн бусдад өр авлага үүсгэх, үнэ төлбөргүй үйлчилгээ авах, үзүүлэх, дайллага цайллага зохион байгуулах зэргээр шүүгчийн хараат бус байдлыг хөндөхөөр аливаа ажиллагаанаас зайлсхийж, шүүгчийн ёс зүй, тангараг, нэр төрийг эрхэмлээрэй. Түүнчлэн намар өвлийн зааг дахь цасан бүрхүүл, мөсөн гадаргуу үүссэн энэ цаг үед шилжин явахдаа тээврийн хэрэгслийн болон өөрсдийн аюулгүй, найдвартай байдлыг чанд сахиж, сонор сэрэмжтэй, болгоомжтой, батлагдсан төвийн замыг сонгож зорчихыг онцгойлон анхааруулъя.

    Тойргийн давж заалдах шатны шүүхүүдээс бусад орон нутаг дахь анхан шатны шүүхүүд нь шүүхийн өөрийн байр байшинг дахин сэлбэн тохижуулах, шүүн таслах ажиллагааны шаардлага хангахуйц байдлаар, өөрсдийн хүчээр шинээр зохион байгуулах, засан сайжруулах замаар өмч хөрөнгөндөө эзний ёсоор хандаарай. Аймгийн давж заалдах шатны шүүх шилжин байршсантай холбоотойгоор сул үлдсэн өрөөнүүдээ шүүн таслах ажиллагааны зориулалтын бусаар ашиглах, түрээслүүлэх, бусдад эзэмшүүлэх, шилжүүлэн өгч хэрхэвч болохгүй бөгөөд энэ нь Шүүхийн тухай багц хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор хориглогдсон болохыг анхаарна уу.

    Архив дахь хэргүүд, бусад баримт нь өнгөц ажиглавал цаасан суурь бүхий баримт хэдий ч шүүн таслах ажиллагааны, ялангуяа иргэд, хэргийн оролцогчдын эрхийг нөхөн сэргээхэд хамгийн чухал мэдээлэл нь болдог билээ. Шинэчлэлийн энэ цаг үед, ялангуяа шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Шүүхийн Ерөнхий зөвлөл болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлагдан гарсан дүрэм, журам, баримтын дагуу архив дахь хавтаст хэргүүд, бусад баримтын хөдөлгөөний бүртгэлийг ягштал баримтлах хэрэгтэй. Бидний түүх, шинэчлэлийн тодорхой хэсэг ч мөн тэнд агуулагдаж буй тул нухацтай, болгоомжтой хандаж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм шүүгч ажилтнуудаа,

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны мөнхийн манаанд холбирох хоёргүй сэтгэлээр, цуцалтгүй нөр их хөдөлмөр зүтгэлээр шамдан ажиллаж, шимтэн суралцаж байгаа Та бидний шинэчлэлийг эхлүүлэх, хэрэгжүүлэх ажил эрчилгүй дардан байж, хүссэн үр дүнд, зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэл төгс байна.

Жич: Энэхүү албан захидлыг шүүгч, ажилтнууддаа албан ёсоор танилцуулах ажлыг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар зохион байгуулна уу.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК