Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

100 км үргэлжлэх хадны урланг соёлын өвд бүртгэв

2013-10-17
0
ЖИРГЭХ

    5376c4e430d69bcd4a45622ed6a7d630_LССАЖЯ ард иргэдийн оролцоотойгоор Соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажлыг  дөрвөн сарын хугацаатай зохион явуулах гэж байна. Мартагдсан соёлын өв, улсын болон аймгийн хамгаалалтад ороогүй түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгүүлсэн иргэдийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сайд эдгээр иргэдэд Соёлын өвийн тухай үнэ цэнэтэй мэдээллийг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж  авсан тухай батламж гардуулав. Ховд аймгийн Буянт сумын ахмад Ц.Даваасүрэн, Ю.Должинсүрэн нарын гэр бүл тус сумын нутаг Дам ус хэмээх газрын өвөлжөөний дэргэд байрлах хадны сүг зургийг зурагжуулан, түүхэн мэдээллийг бичиж Соёлын үл хөдлөх дурсгалд бүртгүүллээ.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч, 34 дүгээр сургуулийн зураг зүй, технологийн багш Ц.Батбуян мартагдаж буй соёлын биет бус өв болох алт мөнгө хүрэл зоос дэлдэж эхэлсэн эртний үе, ширж мэтгэх урлаг “Зоос ширээ” сүлжмэлийн урлагийг бүртгүүлжээ. Тэрбээр энэхүү өвийг өвлүүлэн үлдээхийн тулд зар өгч нэг жилд 200 гаруй хүнд үнэ төлбөргүй зааж сургасан байна.

Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат: Өнөөдрийн байдлаар манай төвд нийт 21 мэдээлэл биеэр болон утсаар, цахим хэлбэрээр ирсэн. Нийслэлийн Цагдаагийн газрын эрэлч нохойн албаны дасгалжуулагч Ш.Чулуунбаатар монгол нохой сургах уламжлалт аргыг бүртгүүлж болох уу гэсэн асуудал тавьсан. Энэ бол соёлын өв мөн” гэв.

Иргэн Ц.Батбуян:
Энэхүү сүлжмэлийн зоос ширээ нь 1920-иод оноос хойш мартагдаад байгаа.Их эзэнт гүрний үед байсан урлал гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэ багажаар төрөл бүрийн тууз сүлждэг. Хэдээр сүлжсэн ч технологи нь алдагддаггүй. Сүлжихдээ 4-32 утсаар сүлжинэ. Музейн үзмэрүүдээс харахад чимэглэлийн зүйлд зориулсан тууз хийдэг байж. “Монгол хувцас-1989” үзэсгэлэнд Чулуунбат гэдэг хүн Өмнөговиос зоос ширээ авчирч танилцуулахад хүмүүс зоосоор мэргэлдэг гэсэн ойлголттой байлаа. Тэгвэл өнөөдөр зоос сүлжмэлийг мэддэг болоод 30-аад өнгөрчээ. Хөөрөгний даалин, аяганы уут, тамхины хавтага зэргийн эмжээрт хэрэглэдэг. Сүлжихэд их амархан, утсаа зүүчихсэн байвал 40 минутад найман утсаар сүлжинэ. Сүлжээд сурсан хүн нэг цагт найман утсаар нэг метр гаруй урттай тууз сүлждэг. Ширээг нь гэр бүлийн хүн маань тал дугуй хэлбэртэй, утас зүүний савтай зэргээр олон хийц шингээж урласан. Монгол оронд мартагдсан соёл эргээд дэлгэрэх боломжтой болж байна” гэв.

Иргэн Ц.Даваасүрэн: -Би Ховд аймгийн Буянт сумын уугуул. Манай өвөг эцэг хэдэн үеэрээ нутаглаж ирсэн  Дам усны Ихэрийн хэмээх газрын  дээд бууцны өвөлжөө байдаг юм. Өвөлжөөний ойролцоох хаданд өргөн нь 20 км, урт нь 100 км  үргэлжилсэн хадны сүг зураг байдаг. Миний тооцоогоор 2000 гаруй хүний дүр төрх байгаа нь ажиглагдсан. Хадны сүг зураг гэхээсээ илүүтэй байгалийн хадыг урлан болгож бүтээсэн гайхамшиг гэж хэлж болно. Эмэгтэй хүний гоо сайхан, бие бялдрыг харуулсан зураг маш их бий. Тухайлбал, нэг зургийг дөрвөн талаас нь харахад дөрвөн өөр төрх харагддаг. Амаржсан эхийн тайван амгалан болсон сэтгэл, алсыг харж байгаа дүр төрх, нөгөө талаас нь харахад бөх барилдах гээд эр чадлаа үзүүлж буй төрх, мөн бөхийн өмсгөл малгай ч харагдана. Монголчууд 6000-8000 жилийн тэртээ ямар дүр төрхтэй, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсныг харж болно доо. Соёлын өвийг бүртгэн баримтжуулна гэсэн зарыг телевизээр хараад, долоодугаар сард өндөр нарийвчлалтай аппаратаар зургийг нь буулгасан. Тэгээд Соёлын өвийн төвд бүртгүүлэх нь зүйтэй гэж бодоод хот руу гарсан. Монгол нутагт эртний соёлын өв хадгалагдаж байгааг тэр бүр мэдэхгүй шүү дээ. Миний энэ өчүүхэн хувь нэмэр  далайд дусал нэмэр болох байх гэж бодож сууна. Монголын өв соёлоо хайрлан хамгаалах, бүртгэх их аян өрнүүлсэнд талархал илэрхийлье гэлээ.

Өнгөрсөн оны байдлаар 21 аймгийн 314 сум, нийслэлийн 9 дүүргийн 128 хороог бүртгэлд хамруулан 150 гаруй Соёлын биет бус өвийн төрөл, 6925 өвлөгч бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 30 гаруй мянган үл хөдлөх дурсгалын бүртгэл хадгалагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж байна.

Бүртгэл мэдээллийн компанит ажил ирэх арван хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК