![images images](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2013/10/27f0d6b4b3b3d9ed/e8f57897d689271dbig.jpg)
Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа лифтийн үзлэг шалгалт хийх, пайзжуулах ажлыг “ШӨХТГ”, ”МХЕГ”, ”УБ ЛИФТ” НӨҮГ-тай хамтран зохион байгуулж байна. Одоогоор БЗД, ЧД, СБД, БГД-ийн нийт 1000 гаруй лифт үзлэгт хамрагдаад байгаа аж. Шалгалтын явцад лифтийн засвар үйлчилгээ хийдэг комданиуд сар болгон ирж хийдэг засвар үйлчилгээг хангалтгүй хийх, зарим газруудад тогтмол хийдэггүй, лифтийн санамж пайзгүй, зарим албан байгуулагуудад мэргэжлийн үнэмлэх бүхий лифтчин байхгүй, лифтийн компаниудаас ирж техник үйлчилгээг хийсэн техникчид лифтийн паспортан дээр хөтлөлт хийдэггүй нийтлэг зөрчлүүд илэрч байгаа гэнэ. Эдгээр лифтийг ашиглагч байгуулагуудад зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгчээ. Шалгалтын явцад ноцтой зөрчил илэрсэн газруудын лифтийг хугацаатай зогсоон мөн зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/