Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ сарын байдлаар 12 106 иргэн 509,26 га газар өмчилжээ

2013-10-11
0
ЖИРГЭХ

p186ja45hl1vf71t8b4tt1fmvurn1    Нийслэлийн удирдлагаас газрын болон барилга эхлүүлэх зөшөөрөлтөй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй ил тод болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс нийслэлийн “Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-өөр газрын харилцаа, барилгажилттай холбоотой асуудлыг тогтмол мэдээлж байхаас гадна барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын зөвлөлийн хурлыг нээлтэй, ил тод болгосон.  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар газрын харилцаатай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийн тухай хэлэлцсэн юм.

    Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ оны 1-р сараас эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл газрын тухай, хот байгуулалтын тухай  хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан Засаг даргын 44 удаагийн захирамжаар 1 022 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 1 573 га газрыг шийдвэрлэсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд газар эзэмшүүлэх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байгаа гэдгийг  онцоллоо.

    Энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр Засаг даргын 8 удаагийн захирамжаар 9 байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй,  бусдын газартай давхардсан, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7  га газрын  газар эзэмших, ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.

    Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ.

    Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 648 хүсэлт хүлээн авснаас баримт бичгийн бүрдлийг судлан үзэж, 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн байна.   Ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ. Мөн техникийн зөвлөлийн 10 сарын 2-ны хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн дүгнэлт бүхий 4 асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан юм.

    Энэ нь ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар 0,33 га, 640 хүүхдийн суудалтай сургуулийн зориулалттай 0,33 га, Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар 10,35 га, аж ахуйн зориулалтаар Мон-Атом компанид 2 га газар эзэмшүүлэхээр техникийн комиссын хурлаар шийдвэрлэсэн байна.  Харин Удирдлагын зөвлөлийн гишүүд Буриад улсын төлөөлөгчийн газрын зориулалтаар олгох 0,33 га газрын байршлыг координатаар тодорхойлж, холбогдох хуулийн дагуу газар олголтыг шийдвэрлүүлэхээр тогтлоо. Харин “Мон атом” компанийн хувьд баримт бичгийн бүрдүүлэлт хангалттгүй, зориулалт нь тодорхойгүй байгаа учраас газар эзэмшүүлэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. Ер нь цаашид газар, барилгын зөвшөөрөл олгохдоо нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга шийдвэр гаргадаг зарчимд шилжих хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон томоохон эрх нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж гаргах эрх юм. Тиймээс хууль зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй, зориулалт нь тодорхойгүй зэрэг нөхцлийг нягтлан үзэлгүйгээр шийдвэр гаргахаас сэргийлэхийн тулд газар болон барилгын зөвшөөрөл хүссэн асуудлыг Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байхаар шийдвэрлэлээ.  Мөн кадастрын зургийг газар эзэмших эрх цуцалсан захирамжтай тулгаж, хүчингүй болсон газруудыг кадастрын зургаас хасч тэмдэглэх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэрилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 14 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 2 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК