
Өвөр Монголын Эрээн хотод 2010 оны тавдугаар сард баригдаж эхэлсэн
Монгол-хятад эмнэлэг албан ёсоор ашиглалтад орж иргэдэд үйлчилж эхлэв. 17
сая 500 мянган юанийн хөрөнгө оруулалтаар
баригдаж, барилгын ажил нь
нэг жил хоёр сарын дараа дууссан энэ эмнэлэг 5768,05 кв/м талбайтай юм. Өвөр Монголын Эрүүл мэндийн яамнаас уг эмнэлэгт мөн дөрвөн сая юанийн
тоног төхөөрөмж нийлүүлсэн бол
Эрээн хотын захиргаа гадаад орчны тохижилтод хоёр сая, цахилгаан,
интернет зэрэгт нэг сая 200
мянга гаруй юань зарцуулснаар шинэ эмнэлэгт
оруулсан бүх хөрөнгө 23 сая юань
буюу монгол мөнгөөр бараг таван тэрбум төгрөгт хүрчээ.
Эрээн хотын Эрүүл мэндийн газрын дарга Лян Тиежюний танилцуулснаар, Монгол-хятад эмнэлэг нь хоёр үндэстний уламжлалт анагаах ухааны эмчилгээг голлож, мөн үндэстний онцлог бүхий бусад уламжлалт эмчилгээ хийх гэнэ. Эмнэлэг 60 ортой бөгөөд найман монгол эмч, давхар орчуулагчийн үүрэг гүйцэтгэх таван сувилагчтай. Мөн Өвөр Монголын эмнэлгийн дээд сургуультай мэргэжлийн хувьд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.