Замын цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон албан хаагчтай холбоотой мэдээлэл, гомдол, саналыг 93020111 дугаарын утсанд авахаар болжээ. Дээрх утсанд зохицуулагч цагдаа, байцаагчид зүй бус харьцах, шан харамж нэхэх зэрэг зөрчил дутагдал илэрвэл хэлж болно. Мөн талархлын үгээ ч хэлэх боломжтой аж. Харин иргэд гомдол, талархлын талаар үнэн бодитой мэдээлэл өгч байхыг замын цагдаагийн газраас сануулж байна. Түүнчлэн ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс албан хаагчийн нэр төрийг унагаах зорилготой худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)