Тайвань улс 120 мянган ногоон игуана гүрвэлийг устгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арлын хөдөө аж ахуйн салбарыг сүйрүүлж буй уг амьтны тоо толгойг бууруулахын тулд ондоо хүмүүнлэг арга хэрэглэхийг амьтны эрхийг хамгаалагчид уриалж байна.
Ой, байгаль хамгаалах агентлагийн эх сурвалжийн хэлснээр, 200 мянга орчим тоо толгой бүртгэгдсэн уг арлын улсын газар тариаланд ихээхэн хөнөөлтэй гэнэ. Агнуурын багууд өнгөрсөн жил 70 мянга орчим игуаныг устгаж, тус бүрд нь 15 ам.долларын шагналыг засгийн газраас хүртжээ.
Орон нутгийн засаг захиргаа олон нийтээс игуаны үүрийг олж тогтооход туслахыг хүссэн бөгөөд загас агнуурын жадаар уг амьтдыг устгах нь хамгийн хүмүүнлэг арга хэрэгсэл гэж зөвлөж байна.
Л.Баяр