Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог билээ. Энэхүү баяраар хайртай эмэгтэйчүүддээ зориулан тэднийг гэх сэтгэлээ илэрхийлэн харуулахын тулд онцгой чамин бэлгүүдийг бэлэглэдэг. Иймд дараах бэлгийн санаануудыг хуваалцаж байна.
-Zaya Bilgee-
Нас насныханд зориулсан багц гаргаснаараа онцлог болоод буй Zaya Bilgee- ийн багцыг сонирхоорой. Багцад “Охиндоо , Хамт олондоо, Найз охиндоо, Хайртдаа, Ханьдаа , Ээждээ, Crush-даа” гэсэн төрлүүд байгаа юм.
-Пандора-
Данийн алдарт гоёл чимэглэлийн Пандора брэнд хэрэглэгчиддээ зориулан “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”- т зориулан бүх бүтээгдэхүүндээ -20% хямдрал зарласан байна. Урамшуулал 7,8 –ны өдрүүдэд үргэлжилэх юм.
-JO MALONE-
Саяхан Монголд албан ёсоор үүд хаалгаа нээсэн Их Британийн алдарт Jo Malone London брэндийн бэлгийн багцыг онцолж байна. Үнэртэн болон цэцгийн хослолыг хайртай эмэгтэйчүүддээ бэлэглээрэй.
-MAC Cosmetics-
MAC Cosmetics брэнд бүх цаг үеийнхээ хамгийн алдартай, эрэлттэй, мөнхийн сонгодог цуврал болох NUDES цуглуулгаа шинэчлэн танилцуулсан байна. MAC Cosmetics-ын зүгээс “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”- т зориулан сонгогдсон бүтээгдэхүүнүүддээ 30% хүртэлх хямдралыг санал болгоод байгаа юм.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (3)