УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн фейсбүүк хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр "Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ" гэв.
Л.Баяр