Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 8,9-нд болно.
19 дэхь жилдээ зохиогдож буй уг бүргэдийн баяраар казах үндэсний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа болон үндэсний хоолны үйлчилгээг мөн үзүүлэх юм. Баярт оролцож буй ирэд казах үндэстний соёлыг таниулах, зан заншлын өвөрмөц ойлголтуудыг хүргэдэг онцлогтой энэхүү баяраар “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг ба бүргэдээр ан хийх онцгой үйл явдлыг мөн харах боломжтой юм. Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн билээ.