Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан болдог. Хуваарийн дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаан болох байсан ч бүх нийтийн амралтын өдөр таарсан учир өнөөдөр хуралдахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 14.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааныг зарласан байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар Цагаан сарын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудал болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан юм.