Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээс нэгтгэн дүгнэхэд, манай улсаас нийтдээ 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар цахим мөрийтэй тоглоомоор дамжуулан гадаад улс руу шилжжээ. Зөвхөн 6000-70 мянган доллар хүртэлх гэрээ байгуулж, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1Хbet зар сурталчилгааны зорилгоор 976 сая доллар шилжиж ирсэн байна. Түүнчлэн "Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр 1 сая хүрэхгүй долларыг оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая долларыг урсгаж байна гэсэн тооцоолол гарсан" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.