Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сурагчдын амралтыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарсан. Тиймээс 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй хэвээр байна. Гэхдээ амралтыг 1 долоо хоногоор сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарна. Ингээд нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сар илүү буюу 6 долоо хоног амрах нөхцөлийг бий болгож байна. Энэ нь түгжрэлийг бууруулна, мөн ханиад, томуугийн дэгдэлтийг багасгана. Үүнтэй уялдуулан эцэг, эхийн амрах хугацааг зохицуулах ажлыг бусад яамд зарлана.
Дунд сургууль 12 дугаар сарын 22-ны даваа гарагаас эхлэн 5 долоо хоног амарна. Ахлах сургуулийн амралт дунд сургуультай хамт эхлэх ч, эхний 7 хоног цахимаар хичээллэнэ" гэв.