УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд парламент дахь таван намын төлөөлөл багтсан. УИХ-ын гишүүн, ХҮН намын төлөөлөл Б.Найдалаа "Энэ удаагийн УИХ-ын даргын айлчлал сүүлийн олон жил болоогүй айлчлал. Энэхүүайлчлалыг БНХАУ-аас эхэлж байна. Хоёр орныхооронд олон жил ярьж, хийж байгаа том харилцаагаа бэхжүүлэх зорилготой. Мөн өнгөрсөн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын төлөөлөлхамт айлчилж буйгаараа онцлог юм. БНХАУ-ын бодлого тодорхойлогчдод Монгол Улс жижиг улс төргэхээс илүү томоохон хөгжлийн бодлогоохэрэгжүүлэхэд төвлөрч ажиллана гэдэг мессежийг өгч байна. Урд хөрш маань биднээс тогтвортой улс төрийг хүсэж байгаа. Цаашид тогтвортой байх юм бол хөрөнгөоруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжууд маших байна. Мөн үүнээс гадна Монгол Улс эрчим хүчний реформ хийх асуудлыг ярьж, үндэсний хороо байгуулсан. Сэргээгдэх эрчим хүчээр Монгол Улс асар баян улс. Тиймээс эрчим хүчийг бусдаас гуйдаг биш экспортлогч болох ёстой. Ингэхийн тулд БНХАУ-ын томзах зээл зайлшгүй хэрэгтэй байна. Мөн шинэ технологийг Монголд оруулах хэрэгцээ бий" гэв.
Сэтгэгдэл (1)