Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хувьцааг иргэд эзэмшиж буй учраас иргэдийн санал асуулгад тулгуурлъя гэдэг зорилгоор И-Монголиа платформоор санал авсан. Нийт 505,310 мянган иргэн оролцлоо. Үүнээс:
- 481809 иргэн бэлэн мөнгөөр авъя
- 22242 иргэн иргэний хадгаламжийн дансанд авъя
- 1267 иргэн хөгжлийн сан, эсвэл агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хандив маягаар өгье гэх сонголтуудыг хийсэн.
Хэрэв санал асуулгад оролцоогүй иргэдийн 100 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр өгнө.
Монгол Улсын Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд ногдол ашгийн мөнгөө иргэнийхээ хувиар хөгжлийн санд хандивлана гэдэг сонголтыг хийсэн" гэв.
Сэтгэгдэл (1)