Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогч, ахмадуудын төлөөллийг хүндэтгэн хүлээн авч уулзан "УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өглөө".
Уулзалт, арга хэмжээ амжилттай болж иргэд, сонгогч, ахмадууд УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын хийж, хэрэгжүүлж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.