Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлсэн арга хэмжэний хүрээнд борлуулалтын орлого нэмэгдсэнээр ногдол ашгийг хуваарилахдаа урьдчилгаа хэлбэрээр эхлээд 100 мянга орчим төгрөг хуваарилах боломж байна гэсэн учраас урьдчилгааг олгосон. Улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой, инфляци өдөөхгүй байхад өндөр ач холбогдолтой учраас энэ арга хэмжээг авах ёстой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн. Үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзсэн" гэв.